5f7c79_82554336_3197096266984398_4974348800589037568_n_x974.jpg

2020-01-16 12:42
Мэргэжлийн хяналтын байцаагчид Улаанбаатар хот руу орох төв замууд дээр хяналт шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Шалгалтын явцад хууль бус ан хийж, түүнийгээ тээвэрлэсэн дараах зөрчлүүдийг илрүүлжээ. Өвөргүнтийн товчоогоор нэвтэрсэн 62-00 УАЕ Nissan patrol машиныг шалгахад, жолооч Ю.А нь гарал үүсэл болон зөвшөөрлийн бичиггүй, хууль бусаар агнасан эвдэж жижиглэсэн зэрлэг гахайн мах, ятуу шувуу нэг ширхэг, […]

a29653bb8dcec7b92de2a029fabd08f0-1024x681.jpg

2020-01-16 12:33
Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр Монгол Улсын 2019 оны нийгэм, эдийн засгийн урьдчилсан гүйцэтгэлийг таницууллаа. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт буюу инфляц өмнөх сараасаа 0.6 хувь, өмнөх оны эцсээс 5.2 хувиар өсжээ. Инфляцын түвшин 2016 оны 12 дугаар сард 1.3 хувь, 2017 оны 12 дугаар сард 6.4 хувь, 2018 оны арванхоёрдугаар […]

IMG_9176-1024x738.jpg

2020-01-16 12:23
Нийслэлийн прокурорын газраас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд прокурорын байгууллага нь аливаа үйл ажиллагаа явуулахдаа хэн нэгний нөлөөнд автахгүй, хараат бусаар, хуулийн хүрээнд ажилладаг. Прокурорыг бусдын нөлөөнд автаж, хүнийг хорьдог гэх ор үндэслэлгүй мэдээллийг олон нийтэд тараасан тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авахыг мэдэгдье гэжээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. МЭДЭГДЭЛ Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл […]

122333.jpg

2020-01-16 12:12
Загвар өмсөгч, Мисс А.Баярцэцэг Англи дахь анхны рекламны зураг авалтаа Дэлхийд алдартай Германы   АДИДАС  брэндийн рекламны зураг авалтаар эхлэх гэж буй аж. Тэрбээр анхны зар зурталчилгааны зургандаа Английн Пример Лигийн Тотенхем клубын тоглогч, Солонгосын үндэсний хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч, дэлхийн шилдэг баруун жигүүрийн довтлогчдын нэг Сон Хын Минтэй хамтдаа тоглох юм байна.

83911349_1554859974668324_403033086742233088_n.jpg

2020-01-16 11:38
Германы “Basis Berlin” кино компани болон Араб, Австри, Монгол зэрэг улсын уран бүтээлчид хамтран бүтээсэн “Алтан судал” кино 70 дахь удаагийн Берлиний кино наадамд оролцож, “Алтан баавгай” шагналын төлөө өрсөлдөхөөр боллоо. “Basis Berlin” кино компаний уран бүтээлчид 2018 онд Монголд ирж жүжигчдийн сонгон шалгаруулалтаа хийсэн бөгөөд тэд жүжигчин Н.Ялалтын чадварыг ихэд үнэлж киноныхоо гол дүрд […]

09.jpg

2020-01-16 11:25
Америкийн Пенсильвани мужийн Питтбург хотод байдаг Карнегийн номын сангийн архивч асан Грегори Прайор, номын худалдаачин Жон Шульман нар 8 сая долларын үнэтэй ховор ном хулгайлснаа хүлээлээ. Асар өндөр өртөгтэй энэ ном алга болсон нь 2018 оны зун тодорхой болсон юм. 63 настай архивч олны нүдэн дээр энэ ховор номыг номын сангаасаа гаргаад 56 настай дамын […]

08-3.jpg

2020-01-16 11:21
ОХУ-ын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байгаагаа зарласны дараа Ерөнхийлөгч В.Путин шинэ Ерөнхий сайдад Михаил Мишустиныг нэр дэвшүүлж байгаагаа мэдэгдлээ. Михаил Мишустин бол Оросын хамгийн баян эрх бүхий албан тушаалтан биш. Орчин цагийн Оросын хэмжилтээр бол тэр даруухан аж төрдөг нэгэн гэж хэвлэлүүдэд мэдээлжээ. 2013 онд Ново-Огаревод түлш эрчим хүчний цогцолборыг хөгжүүлэх Ерөнхийлөгчийн комиссоор Мишустин […]

87c6cec2178c1d06acb6eba0abb79928_x3.jpg

2020-01-16 11:20
“Өлзийтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо”-гоор иргэн Э.Б Налайхын 2.5 тн нүүрсийг тээврийн хэрэгслээр нийслэлд оруулахаар завдсаныг илрүүллээ. “Өвөр гүнтийн шалган нэвтрүүлэх товчоо”-гоор “Prius” машины жолооч М.А нь холбогдох бичиг баримтгүй хоёр шуудай алтны судалтай чулуу тээвэрлэж явсныг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст хүлээлгэн өглөө. Эх сурвалж: НМХГ

como-borrar-de-manera-remota-el-contenido-de-tu-celular-robado-822x462.jpg

2020-01-16 11:14
Халаасны хулгайн гэмт хэргийн 86 орчим хувийг гар утасны хулгай эзэлдэг. Өөрөөр хэлбэл жилд 7-8 мянган гар утсыг хулгайлж, гар утасны худалдагч, барьцаалан зээлдүүлэх газарт борлуулдаг байна. Энэ гэмт хэрэгт 13-25 насны охид эмэгтэйчүүд илүү их өртөж, хохирдог байна. Тиймээс гар утас худалдан борлуулах төвүүд, нийтийн тээврийн хэрэгсэл, эмнэлгүүд гэх мэт хүн ихтэй газруудыг камержуулснаар халаасны […]

06-6.jpg

2020-01-16 11:11
Сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар албаныхан мэдээлэл хийлээ. Өнгөрсөн шөнө Сонгинохайрхан дүүрэгт нэг гэр бүлийн хоёр хүн хүнд хэлбэрээр угаартан, нөхөр нь нас барсан харамсалтай хэрэг гарсан гэж Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хэллээ. Угаартсан гэр бүлийн эхнэр нь эмчлүүлж байгаа гэнэ. Хэргийн газар дээр ажилласан Онцгой байдлын байцаагч […]