ОХУ-ын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байгаагаа зарласны дараа Ерөнхийлөгч В.Путин шинэ Ерөнхий сайдад Михаил Мишустиныг нэр дэвшүүлж байгаагаа мэдэгдлээ.
Михаил Мишустин бол Оросын хамгийн баян эрх бүхий албан тушаалтан биш. Орчин цагийн Оросын хэмжилтээр бол тэр даруухан аж төрдөг нэгэн гэж хэвлэлүүдэд мэдээлжээ.
2013 онд Ново-Огаревод түлш эрчим хүчний цогцолборыг хөгжүүлэх Ерөнхийлөгчийн комиссоор Мишустин Швейцарийн Zenith Elite Ultra Thin –тай төстэй цаг зүүснээр зурагт гарчээ. Албан ёсны худалдаа дуусахаас өмнө энэ цаг 3600 фунт стерлинг буюу 2013 оны ханшаар 180 мянган рублиэр үнэлэгдэж байв.
Хоёр жилийн дараа Мишустины зүүн гарыг Швейцарийн Tag Heuer Carrera Calibre 6 Heritage –тай төстэй цаг гялалзаж харагдах болсон. Энэ цагийг одоо 193 мянган рублиэр авч болно.
Мишустины хөрөнгө орлогын албан ёсны мэдүүлэгт тэрбээр 2010 онд Холбооны татварын албыг тэргүүлэхэд 78 сая рублийн орлоготой гэж байлаа. Харин төрийн албанд ажилладаг ажиллаад 30 сая рубль жилдээ олдог гэж байлаа. Харин 2018 оны сүүлчийн мэдүүлэгт 18 саяыг олсон гэж бичсэн байдаг.
Тэгвэл Мишустины эхнэр Forbes сэтгүүлийн үнэлгээгээр 2014 онд хамгийн баян эхнэрүүдийн жагсаалтад багтжээ. Тэрбээр 160,1 сая рублийн орлоготойгоор есдүгээр байр эзэлж байлаа.
Мишустины гэр бүл 141 м.кв талбайтай байртай, Ford Cougar машинтай, эдгээр нь эхнэрийнх нь нэр дээр бүртгэлтэй юм байна.
Эх сурвалж: ВВС
3 comments
bas 1 luivarchin.Putinii ergen toiron baahan ulsaa tsulmusun luivarchid baih yumaa
Чамд ямар хамаа байнаа тэнэг ац минь! Хаа байсан Оросод санаа зовохоор ацныхаа баасаа цэвэрлэ бөгсөн нүүрт минь.
Chi ch u medhewde