Америкийн Пенсильвани мужийн Питтбург хотод байдаг Карнегийн номын сангийн архивч асан Грегори Прайор, номын худалдаачин Жон Шульман нар 8 сая долларын үнэтэй ховор ном хулгайлснаа хүлээлээ.
Асар өндөр өртөгтэй энэ ном алга болсон нь 2018 оны зун тодорхой болсон юм. 63 настай архивч олны нүдэн дээр энэ ховор номыг номын сангаасаа гаргаад 56 настай дамын наймаачин Шульманд өгчээ. Харин Шульман нь энэ номыг номын сандаа зарахаар юм уу хилийн чанадад өндөр үнээр борлуулахаар авчээ.
Шульманы агуулахаас номын сангаас алга болсон 40 гаруй хэвлэл олдсон гэнэ. Тэдгээрийн дотор 400 жилийн өмнө хэвлэгдсэн Библи хүртэл багтжээ. Бас нэгэн мөнгөөр үнэлшгүй номын тоонд Исаак Ньютоны “Philosophiae Naturalis Principia Mathematica” ном орсон байна. Энэ боть бараг сая долларын үнэтэй. Зарим номыг нь аль хэдийн зарчихсан байсан аж.
Худалдаанаас олсон орлогоосоо Прайорт 17 мянган ам.доллар өгсөн гэнэ. Тэдэнд хамгийн багадаа 16 сарын хорих ял оноох төлөвтэй байна.
Эх сурвалж: mir24.tv
1 comment
хар нигерүүдийг өрөвдөж цагаачлах эрх олгох хэрэггүй. АНУ-д гарч буй хулгайн хэргийг дийлэнхийг хар арьстнууд үйлддэг.