Сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар албаныхан мэдээлэл хийлээ. Өнгөрсөн шөнө Сонгинохайрхан дүүрэгт нэг гэр бүлийн хоёр хүн хүнд хэлбэрээр угаартан, нөхөр нь нас барсан харамсалтай хэрэг гарсан гэж Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хэллээ.
Угаартсан гэр бүлийн эхнэр нь эмчлүүлж байгаа гэнэ. Хэргийн газар дээр ажилласан Онцгой байдлын байцаагч “Угаартсан гэр бүл шөнө өрхөө бүтээн, яндангаа салгасан байсан” гэсэн мэдээг ирүүлсэн учраас энэ хэрэг өөр шалтгаан, нөхцөл байх магадлалтай гэж үзсэн. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна хэвлэлийн хурал зарлагчид мэдээлэв. Өнөөдрийн байдлаар нийт таван хүн угаарын хийн хордлогын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.