Халаасны хулгайн гэмт хэргийн 86 орчим хувийг гар утасны хулгай эзэлдэг. Өөрөөр хэлбэл жилд 7-8 мянган гар утсыг хулгайлж, гар утасны худалдагч, барьцаалан зээлдүүлэх газарт борлуулдаг байна.
Энэ гэмт хэрэгт 13-25 насны охид эмэгтэйчүүд илүү их өртөж, хохирдог байна. Тиймээс гар утас худалдан борлуулах төвүүд, нийтийн тээврийн хэрэгсэл, эмнэлгүүд гэх мэт хүн ихтэй газруудыг камержуулснаар халаасны хулгайн гэмт хэрэг буурсан гэнэ.