Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Хууль бус ан хийж тээвэрлэсэн дараахь зөрчлүүдийг илрүүллээ – updown.mn

Хууль бус ан хийж тээвэрлэсэн дараахь зөрчлүүдийг илрүүллээ

Мэргэжлийн хяналтын байцаагчид Улаанбаатар хот руу орох төв замууд дээр хяналт шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Шалгалтын явцад хууль бус ан хийж, түүнийгээ тээвэрлэсэн дараах зөрчлүүдийг илрүүлжээ.

  • Өвөргүнтийн товчоогоор нэвтэрсэн 62-00 УАЕ Nissan patrol машиныг шалгахад, жолооч Ю.А нь гарал үүсэл болон зөвшөөрлийн бичиггүй, хууль бусаар агнасан эвдэж жижиглэсэн зэрлэг гахайн мах, ятуу шувуу нэг ширхэг, ленок, зурхай загас хоёр ширхэг МР-153 маркийн буу тээвэрлэж явсныг шалгасан байна. Ингээд иргэний бууг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
  • Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор ХОҮ 10-11 тээврийн хэрэгслээр найман тарваганы тулам тээвэрлэж явсныг ЗӨСҮТ-д хүлээлгэж өгсөн байна.
  • Завхан аймгаас тээвэрлэж явсан ховор төрлийн хоёр ширхэг алтайн хойлог шувуу тээвэрлэж явсныг илрүүлжээ.

Зөрчил гаргагчдад шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн