garts-1.jpg

2019-03-26 10:45
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Хүнсний 20”-ийн нүхэн гарцын засвар, шинэчлэлийн ажлыг Төр хувийн хэвшлийн түншлэлээр 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд “Элит констракшн” ХХК хийж гүйцэтгэнэ. Хуучнаар “Хүнсний 20” буюу одоогийн Мөнгөн Завьяагийн урд байрлах нүхэн гарц нь анх 1988 онд баригдаж өнөөдрийг хүртэл засвар […]

08-3.jpg

2019-03-26 10:41
Өчигдөр (2019.03.26) Хятадын Өвөр Монголын Өөртөө засах орны Тунляо хотод таван хүнийг буудсан хэрэг гарчээ. 40 орчим насны үл таних эр эхлээд өөрийн ажилладаг байсан Кайлу дүүргийн цэвэрлэх байгууламжийн дэргэд хоёр хүнийг буудаж хороожээ. Дараа нь хэрэгтэн төв гудамж руу гарч замаар явж байсан гурван хүнийг буудсан байна. Орон нутгийн цагдаагийн ажилтан нар гэмт этгээдийг […]

chadwar.jpg

2019-03-26 10:40
Хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын 89 жилийн ойн өдрийг угтан ХХААХҮЯ, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын хүнсчдийн холбоо, “Траст трейд”ХХК-тай хамтран “Мах шулах, ангилах ур чадвар” мэргэжлийн уралдааныг зохион байгууллаа. “Мах шулах, ангилах ур чадвар” мэргэжлийн уралдаан нь мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ажилчдын ур чадварыг сайжруулах, харилцан туршлага солилцох, сайн […]

07-4.jpg

2019-03-26 10:35
Замын-Үүдийн Шалган нэвтрүүлэх боомтоор түүхийн дурсгалт эд зүйлсийг нууцаар гаргах гэж байсныг гаалийн байгууллага илрүүлжээ. Тодруулбал, “47-60 ДГО” улсын дугаартай  тээврийн хэрэгслийг шалгахад 33 нэр төрлийн түүхийн дурсгалт эд зүйлсийг машины эд ангид  нууж, улсын хилээр нэвтрүүлэх гэж байжээ. Уг зөрчлийг гаалийн байгууллага илрүүлж, харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

tank.jpg

2019-03-26 10:29
“Монгол HD” телевизийн “Шарк Танк” шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын сүүлийн дугаар өчигдөр /2019.03.24/ үзэгчдийн хүртээл боллоо. Сүүлийн дугаарт шүүгчид төдийгүй үзэгчдийн хүндэтгэлийг хүлээсэн оролцогч Б.Батбилэг Г.Дэлгэрнасан нар байлаа. Тэд сүүлийн долоон жилийн хугацаанд өрхийн хэрэгцээний 0.7 га газар дээр 70 мкв амины орон сууц барьж зах зээлд борлуулж эхэлсэн байна. Шүүгч нараас тэд 70 сая […]

mus-2.jpg

2019-03-26 10:19
Он гарсаар гол, нуурын мөс цөмөрч автомашин унасан, суусан 13 тохиолдол бүртгэгдсэн. Энэхүү дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 7 хүний амь насыг авран хамгаалаад байна. Мөн 03 дугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч гол мөрний дунд болон адгаар мөс аажмаар […]

06-6.jpg

2019-03-26 10:18
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхий сайд Ли Хан Ёнг-ийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал эхэллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 09.00 цагт ноён Ли Хан Ёнг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтаж, хоёр Ерөнхий сайд Чингис хааны хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлсэн юм. Дурсгалын зураг татуулсны дараа Төрийн ордны ёслол хүндэтгэлийн өргөөнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНСУ-ын […]

05-9.jpg

2019-03-26 10:13
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тусгай олимпын зуны наадамд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон баг тамирчдыг өчигдөр хүлээн авч уулзав. Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо оюуны бэрхшээлтэй хүмүүсийн тусгай олимпын зуны наадам энэ сарын 8-22-ны өдрүүдэд болж өнгөрсөн юм. Монгол Улсаас энэ олимпод 28 тамирчин оролцож 3 алт, 7 мөнгө, 9 хүрэл медаль хүртсэн […]

tat.jpg

2019-03-26 10:11
Эрх баригчид Монгол Улсын гурван сая гаруй иргэн болоод 160 мянган аж ахуйн нэгжийн эрх ашигтай холбогдох татварын орчныг богинохон хугацаанд хүч түрэн өөрчилснөөр Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавих нөхцөл байдал үүсгээд байна. Учир нь Ерөнхийлөгчийн зүгээс “Хуулийн өөрчлөлтөөр гадаадын хөрөнгө оруулагч, гадаад улсын хуулийн этгээдүүд болон тэдгээрийн харилцан хамаарал бүхий дотоодын аж ахуйн нэгжүүдийн татварын […]

04-9.jpg

2019-03-26 10:07
ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид амиа алдсан гавьяат хуульч Л.Бямбаа агсны хэргийг өмгөөлж буй “Өмгөөллийн төв” консалтингийн өмгөөлөгч Д.Баттулга news.mn сайтад ярилцлага өгчээ. Үүндээ тэр: -Талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоох шинжээчийн дүгнэлт буюу задлан шинжилгээний хариу гараагүй. Аль нэг байгууллага ийм дүгнэлтийг танилцаагүй. Өмгөөлөгч болон хохирогчийн ар гэрийнхэн ч энэ талаар мэдэгдээгүй байгаа. Мөн […]