Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхий сайд Ли Хан Ёнг-ийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал эхэллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 09.00 цагт ноён Ли Хан Ёнг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтаж, хоёр Ерөнхий сайд Чингис хааны хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлсэн юм.
Дурсгалын зураг татуулсны дараа Төрийн ордны ёслол хүндэтгэлийн өргөөнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Хан Ёнг нар гарцаарчилсан уулзалт хийсэн бөгөөд үргэлжлүүлэн Монгол, Солонгосын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийж байна.
БНСУ-ын Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт бараалхана. Үүний дараа “UB smart card” төслийн үйл ажиллагаатай танилцаж, Монгол, Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэнд зочилж, мод тарихаас гадна Ли Тэ Жүн эмчийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд зочилно.