Түүхийн дурсгалт 33 эд өлгийн зүйлийг нууцаар хил давуулах гэж байжээ

2019-03-26 10:35
07

Замын-Үүдийн Шалган нэвтрүүлэх боомтоор түүхийн дурсгалт эд зүйлсийг нууцаар гаргах гэж байсныг гаалийн байгууллага илрүүлжээ.

Тодруулбал, “47-60 ДГО” улсын дугаартай  тээврийн хэрэгслийг шалгахад 33 нэр төрлийн түүхийн дурсгалт эд зүйлсийг машины эд ангид  нууж, улсын хилээр нэвтрүүлэх гэж байжээ. Уг зөрчлийг гаалийн байгууллага илрүүлж, харьяаллын дагуу шилжүүлсэн байна.