2019-06-07 13:22
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангийн голд алт олборлож байсан “Пентатерра” ХХК-ийн уурхайд осолдсон уурхайчны цогцосыг 15 хоногийн дараа гаргаж авлаа. 29 настай эрэгтэй Б уурхайн ашиглалтын талбайд нөхөн дүүргэлт хийх явцдаа “Хово 371” загварын ачааны автомашинтай уурхайн ухаш буюу нуур руу унаж осолдсон юм. Талийгаачийн цогцсыг Онцгой байдлын ажилтнууд өчигдөр /2019.06.06/ 17.00 цагт олж, хууль […]










