Говь-Алтай аймгийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаан өчигдөр (2019.06.06) болжээ. Тус хуралдаанаар аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргалд итгэл үзүүлж, аймгийн Засаг дарга С.Гансэлэмийг огцруулах шийдвэрийг гарган Ерөнхий сайдад хүргүүлжээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх аймгийн ИТХ-ын шийдвэрийг баталгаажуулбал дараагийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг аймгийн ИТХ-аар хэлэлцэж шийдвэрлэх юм.