Эцэг эх, асран хамгаалагчийн хайхрамжгүй байдлаас болж бага насны хүүхэд эрүүл мэнд болон амь насаараа хохирох явдал гарсаар байна. Хамгийн сүүлд автомашины арын цонхноос 3 настай хүүхэд унаж нас барсан гэх мэдээллийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэсэн билээ. Тэгвэл 2 настай хүүх жорлонд унаж амиа алдсан бас нэг харамсалтай явдал болжээ.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багт иргэн О-гийн 2 настай хүү Б 4 метрийн гүн нүхэн жорлонд унаж нас барсан байна. Энэ тухай дуудлага өчигдөр (2019.06.06) 11:53 цагт хүлээн авсан тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид хоёр минутын дараа очиж, цогцсыг гаргаж тус сум дах Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.
Иймд иргэн бүр хүүхдэд тавих анхаарал, хяналтаа дээшлүүлж аливаа осол гэмтлээс урьдчилсан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
1 comment
дандаа яахаар муу юм түүж бичиж байдаг юм бэ