Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангийн голд алт олборлож байсан “Пентатерра” ХХК-ийн уурхайд осолдсон уурхайчны цогцосыг 15 хоногийн дараа гаргаж авлаа.
29 настай эрэгтэй Б уурхайн ашиглалтын талбайд нөхөн дүүргэлт хийх явцдаа “Хово 371” загварын ачааны автомашинтай уурхайн ухаш буюу нуур руу унаж осолдсон юм.
Талийгаачийн цогцсыг Онцгой байдлын ажилтнууд өчигдөр /2019.06.06/ 17.00 цагт олж, хууль хяналтын байгууллагад шилжүүлэн өгчээ.
“Пентатерра” ХХК нь хууль зөрчин нууцаар үйл ажиллагаа явуулж байсан. 2019 онд үйл ажиллагаа явуулах Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, ус болон газар ашиглах гэрээ байгуулаагүй байсныг МХЕГ мэдээлж байсан.
Ослын дүгнэлт удахгүй гарах бөгөөд дүгнэлт гарсны дараа Ашигт малтмал газрын тосны газраас уурхайн лицензийг цуцлах эсэхийг шийднэ гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байна.