hurelbaatar-ch.jpg

2019-10-25 09:50
УИХ-ын чуулганы өчигдрийн (2019.10.25) хуралдааны төгсгөлд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн хүчингүй болсонд тооцох тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үйлдвэрлэлийг дэмжих тухай […]

1-25.jpg

2019-10-25 09:44
Оросын зохион бүтээгч Михаил Калашниковын 100 насны ойг тэмдэглэх цуврал арга хэмжээ Алтайн хязгаарт эхэллээ хэмээн Алтайн хязгаарын захиргаа мэдээллээ. Цуврал арга хэмжээ “Михаил Калашников. Человек мира” нэртэй үзэсгэлэн нээснээр эхэлж байна. Тус үзэсгэлэнд Калашниковын зохион бүтээсэн зэвсгүүдийн цуглуулгыг дэлгэж тавьжээ. “Үзэсгэлэнд нийт 30 гаруй бууны загвар тавигдлаа. Санкт Петербург дэх Оросын Цэргийн түүхийн музейд […]

eej.jpg

2019-10-25 09:10
Эхний сар: Ээжээ, та намайг тээж байгаагаа дөнгөж олж мэдсэн энэ сард таны сэтгэлийн хөдлөлийг бараг л би мэдэрч байна. Би өөрөө өчүүхэн жаахан болохоор ЭХО-гоор харахад бид бие биеэ олж харж чадахгүй ч надад хайртай гэдгийг чинь би мэдэж байгаа. Дараачийн сард намайг илүү том, эрүүл саруул олж харахын тулд та эрүүл, зөв, сайн […]

windows.jpg

2019-10-25 08:51
1996 онд Калифорнид авсан хамгийн гайхамшигт байгалийн зургийг Windows XP-ийн стандарт суурийн дэвсгэр зураг болгон сонгосон. 21-р зууны эхний арван жилд энэхүү гэрэл зургийг дэлхийн хамгийн их хүн харсан гэж үздэг. Энэ зургийг мэргэжлийн гэрэл зурагчин Чарльз О Риер, Калифорны “Напа” хөндийд усан үзмийн мод тарихын өмнө энэ зургийг авсан байжээ. Серенитийн толгод дээр ямар […]

23-13.jpg

2019-10-24 16:32
Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага FATF-аас Монгол Улсыг хяналтад байх орнуудын тоонд буюу саарал жагсаалтад оруулсан. Үүнтэй холбоотойгоор Монголбанкнаас өнөөдөр /2019.10.24/ мэдээлэл хийлээ. Монголбанк өнгөрсөн хугацаанд саарал жагсаалтад багтахгүйн тулд ямар ажлууд хийснийг тайлагнав. Мэдээллийг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг, Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун, Монголбанкны Хууль эрх зүйн газрын захирал Д.Аюуш […]

22-14.jpg

2019-10-24 16:22
Нийслэл хотын 380 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Сарьдагийн хийдийн тууринд түүхч, судлаач, эрдэмтэн зохиолчдын хамт очиж хүндэтгэл үзүүллээ. Учир нь Сарьдагийн хийд бол Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон байснаас гадна Улаанбаатар хотын буурал түүхийн шаргал хуудсын салшгүй нэгэн хэсэг болсон түүхийн үнэт өв юм. 1639 онд Ширээт […]

21-11.jpg

2019-10-24 16:19
Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон тухай шийдвэр гарсан. Тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг […]

Untitled-9-2.jpg

2019-10-24 16:03
Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн нутаг болох Түлүүгийн даваанд энэ сарын 23-24-нд шилжих шөнө осол гарчээ. Тодруулбал, Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотын чиглэлд хоёр зорчигчтой явж байсан  ачааны машин, дөрвөн зорчигчтой явж байсан суудлын автомашинтай мөргөлдсөн байна. Азаар хүний амь эрсдээгүй бөгөөд аймгийн  Онцгой байдлын газрын алба хаагчид найман иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Техникийн бүрэн бус […]

20-10.jpg

2019-10-24 15:51
Их эргэн сэргэлтийн үндэсний намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай С.Ганбат нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцлээ. Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон бусад хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав. Мөн Ард түмний олонхийн засаглал /АТОЗ/ […]

19-12.jpg

2019-10-24 15:21
 “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлд 414.6 км төмөр зам барьж байгуулах Үндэсний бүтээн байгуулалтад оролцож буй төмөр замын бетон дэр үйлдвэрлэн нийлүүлэх “Ган хийц” ХХК,“Улаанбаатар Бүк” ХК нар ИБНВУ-ын “Пандрол” компанитай дэлхийн стандартад нийцсэн пандрол бэхэлгээг нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү“Пандрол бэхэлгээний худалдан авалтын гэрээнд гарын үсэг зурах ёслол” төмөр замын бүтээн байгуулалтын ажлын талбар болох Дорноговь […]