Оросын зохион бүтээгч Михаил Калашниковын 100 насны ойг тэмдэглэх цуврал арга хэмжээ Алтайн хязгаарт эхэллээ хэмээн Алтайн хязгаарын захиргаа мэдээллээ. Цуврал арга хэмжээ “Михаил Калашников. Человек мира” нэртэй үзэсгэлэн нээснээр эхэлж байна. Тус үзэсгэлэнд Калашниковын зохион бүтээсэн зэвсгүүдийн цуглуулгыг дэлгэж тавьжээ.
“Үзэсгэлэнд нийт 30 гаруй бууны загвар тавигдлаа. Санкт Петербург дэх Оросын Цэргийн түүхийн музейд хадгалагдаж байсан загваруудыг энд авчирсан. Мөн Калашниковт өгч байсан бэлэгнүүдийг мөн дэлгэлээ. Тэдэн дэнд зааны соёогоор урласан чамин хутга, өнгөрсөн зууны эхэнд Германд хийгдсэн амьтны туурайн хэлбэрэн иштэй хутга зэрэг үзмэр тавигдлаа. Венесуэлийн ардын баатар Симон Боливарын сэлэмний хуулбар ховор үзмэрт тооцогдож байна” хэмээн хэвлэлийн мэдээнд дурджээ.
Эдгээр бэлгийг Калашниковын ар гэрийнхэн хадгалж байгаа бөгөөд үзэсгэлэнд зориулан өгчээ. Барнаул хотноо нээгдсэн уг музей арванхоёрдугаар сарын 1-хүртэл ажиллана. Алтайн хязгаарын Курья хотод Михаил Калашниковт зориулсан дурсгалын музей ажилладаг.
ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ