Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн нутаг болох Түлүүгийн даваанд энэ сарын 23-24-нд шилжих шөнө осол гарчээ. Тодруулбал, Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотын чиглэлд хоёр зорчигчтой явж байсан ачааны машин, дөрвөн зорчигчтой явж байсан суудлын автомашинтай мөргөлдсөн байна.
Азаар хүний амь эрсдээгүй бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид найман иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Техникийн бүрэн бус байдал, халтиргаа гулгаа, эсхүл хурд хэтрүүлснээс болж осол гарсан эсэхийг тодруулахаар холбогдох байгууллагынхан ажиллаж байна.