7-16.jpg

2019-10-24 13:25
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг Өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн Эрүүл мэндийн төв, нийслэлийн цэцэрлэгүүдэд зохион байгуулж байна. Тухайлбал улирлын томуугийн эсрэг вакцинаар нийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн, нэн ялангуяа цэцэрлэгийн насны хүүхдийг түлхүү хамруулахаар төлөвлөсөн бөгөөд эрсдэлт бүлгийн хүн ам /жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насныхан, архаг суурь өвчтэй/, эрүүл мэндийн […]

011.jpg

2019-10-24 13:19
Бүгд Найрамдах Чех улсын Гадаад хэргийн яамны Хууль, эрхзүй, консулын секц хариуцсан дэд сайд, Хууль зүйн ухааны доктор Мартин Смолек, визний газрын дарга, магистр Давид Новы нар  Монгол Улсад аравдугаар сарын 23-24-ний өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монгол – Чехийн виз, консулын зөвлөлдөх гуравдугаар уулзалтад оролцох ажээ. Дэд сайд Смолек Монгол улсын Гадаад […]

tsag.jpg

2019-10-24 13:10
Өнөө шөнө Дорноговь, Сүхбаатарын нутгаар, маргааш өдөр Дорнодын өмнөд хэсгээр их хэмжээний цас орж, замд халтиргаа гулгаа үүсэж, даваа гүвээ хаагдаж болзошгүйг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна. -Аравдугаар сарын 23-ны 20:00 цагаас 24-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ- Улаанбаатар хот: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 14-16 градус, […]

05-9.jpg

2019-10-24 13:06
ПЁНЬЯН. /Kyodo/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын харилцаа “онцгой” хэвээр байгаа гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны зөвлөх Ким Ки Гван мэдэгдсэнийг “KCNA” агентлаг уламжилжээ. Уг мэдэгдэлд дурдсанаар, Ким Жөн Ун, Ким Ки Гван нар БНАСАУ-АНУ-ын ажлын түвшний цөмийн хэлэлцээ Стокхолм хотод болсноос хойш гурван долоо хоногийн дараа уулзсан ажээ. БНАСАУ-ын […]

6-18.jpg

2019-10-24 12:57
Google компанийн судлаачид квант компьютерын салбарт томоохон дэвшил гаргаснаа өчигдөр зарлажээ. Өчигдрийн “Nature” сэтгүүлд нийтлүүлсэн тайланд өгүүлснээр тэд өөрийн хөгжүүлсэн квант процессорыг ашиглан өнөөдрийн хамгийн хурдан компьютерын хэдэн мянган жилийн хугацаанд бодож чадах тооцооллыг хэдхэн секундэд гүйцэтгэсэн гэсэн байна. Квант компьютер нь бидний хэрэглэдэг уламжлалт компьютерээс өөр зарчмаар (квантын онол дээр тулгуурладаг) ажилладаг бөгөөд одоогоор туршилт, судалгааны […]

5-18.jpg

2019-10-24 12:53
Gerege цомог нь iTunes чартыг тэргүүлж, олон улсын хөгжмийн зах зээлд өөрсдийн орон зайгаа бий болгож буй Хү (The Hu) хамтлагийг энэ удаад Их Британийн өдөр тутмын цахим хэвлэл The Guardian онцолжээ. Үүнд Youtube сувагт 45 сая хандалтыг бий болгосон, мөн саяхан алдарт дуучин Элтон Жонны магтаалыг хүртсэн тухай нь оршил болгосон байна. Цаашлаад Хү […]

04-16.jpg

2019-10-24 12:22
Оскарын шилдэг эрэгтэй жүжигчний төрөлд нэр дэвшигчдийн тоонд жүжигчин Леонардо Ди Каприо, Мэттью Райс, Роберт Паттинсон, Жонатан Прайс нар багтаж байна. “Sony” студи жүжигчин Леонардо Ди Каприог “Холливудад нэг удаа” кинонд бүтээсэн дүрээр нь шилдэг эрэгтэй жүжигчний төрөлд нэр дэвшүүлэхээр шийдсэн бол Брэд Питтийг шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчний төрөлд өрсөлдүүлэх бодолтой байна. Түүнчлэн жүжигчин […]

4-21.jpg

2019-10-24 12:18
Цаг үеэ дагаад бидний сонголт алхам тутамдаа амар хялбар, ажил хөнгөвчилсөн, цаг зав хэмнэсэн хэлбэр рүү шилжиж байгааг та анзаарсан уу? Түгжрэлтэй замд цаг алдахгүйн тулд дугуйгаар явж, банкны үйлчилгээг цахимаар авч, тэр ч байтугай онлайнаар бүх ажил хэргээ амжуулдаг болсон. Тэгвэл бичиг цаас бүрдүүлж, олон дахин банк зорих шаардлагагүйгээр онлайнаар зээл авах боломжийг ХААН […]

03-22.jpg

2019-10-24 12:17
Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг сонгожээ. Энэ хороо нь жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн бодлого, зохицуулалтын асуудлыг дагнан хариуцаж бодлогын баримт бичиг, асуудал боловсруулах буюу санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол УИХ-д өргөн мэдүүлэх, түүнчлэн хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг […]

01-26.jpg

2019-10-24 12:13
Бельгиэс ирсэн хөргөгчтэй ачааны машинаас Британийн Эссекс мужийн цагдаагийнхан 39 хүний цогцос илрүүлсэн байна. Энэ ачааг тээвэрлэж явсан машины жолооч, Умард Ирландын иргэн 25 настай Мо Робинсоныг цагдаагийнхан баривчлан шалгаж эхэлжээ. Хохирогчдын 38 нь насанд хүрсэн хүмүүс, нэг нь өсвөр насны хүүхэд байсан бөгөөд Эссексийн цагдаагийн газар цогцоснуудын хэн болохыг тогтоохоор ажиллаж байна хэмээн мэдэгджээ. Британийн […]