14-13.jpg

2019-10-23 15:35
Налайх чиглэлийн 20.9 км замын хөдөлгөөнийг Нийслэлийн 380 жилийн ойн өдөр буюу энэ сарын 29-ний өдөр  нээхээр төлөвлөн ажиллаж байгаа юм. Хотын захирагч С.Амарсайхан өчигдөр орой уг замын ажлын явцыг шалган ажиллалаа. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Хөрсөн дээр цочир хүйтэрч, өглөө оройдоо ажиллахад багахан хүндрэл учирч байна. Гэсэн хэдий ч бид хугацаандаа […]

13-15.jpg

2019-10-23 15:32
Нийслэлийн 380 жилийн ойн баярын хүрээнд 2019 оны “Манай хороо-Миний гудамж”, “Шилдэг хороо” хэсгийн ахлагч нарын “Шилдэг баг” шалгаруулах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ш.Анхмаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц, Улаанбаатар хотын […]

12-18.jpg

2019-10-23 15:16
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.10.23) хуралдаан 11 цаг 24 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэж шийдвэрлэв. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын нэр бүхий 10 гишүүний өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай […]

11-16.jpg

2019-10-23 14:30
Г.Равжаа ХХААХҮЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Г.Отгонжаргал, Газар тариалангийн хөгжлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Н.Ариунболд болон “Дархан гурил тэжээл” ХК-ийн Санхүү эрхэлсэн захирал С.Намсрайжав нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн сарын 30-нд хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албадан саатуулсан билээ. Тухайн үед эх сурвалжууд “ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүдийг “Дархан гурил тэжээл” компанийн элеваторыг Хөгжлийн банкны хөрөнгөөр шинэчлэн […]

9-16.jpg

2019-10-23 14:08
Манай улсын био бэлдмэлийн цор ганц үйлдвэр 10 жил хаалттай байж байгаад өчигдөр үүдээ дахин нээлээ. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хүн амыг эрүүлжүүлэх зорилгоор 1932 онд уг үйлдвэрийг ашиглалтад оруулж байжээ. Эрдэмтэн, судлаачдын долоон жилийн уйгагүй хөдөлмөрөөр тус үйлдвэрт цагаан цэцэг өвчний эсрэг вакцин гарган авч, 1940 онд уг өвчнийг бүрэн устгасан. Улмаар 1955 онд […]

8-15.jpg

2019-10-23 12:41
Оюуны бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглахаас гадна хуулбарлаж хууль бусаар орлого олох нь эрс нэмэгдсэн. Иймээс зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн зохицуулалтыг боловсронгуй болгох, цахим болон харилцаа холбооны бусад сүлжээ, өргөн нэвтрүүлэг, олон суваг дамжуулагч, дуу хөгжим, дуу авиа бүхий дүрст бүтээлийн эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох, зохиогчийн эрхийн зөвшөөрөл шаардагдахгүй байх онцгой нөхцөл зэргийг нарийвчлах шаардлагатай […]

7-15.jpg

2019-10-23 12:29
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, есөн давхар 20 дугаар байрны гуравдугаар давхраас өчигдөр нэгэн иргэн унаж гэмтжээ. Энэ тухай дуудлагыг аравдугаар сарын 23-ны өдрийн 00:45 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна. Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.5 км зам туулан 00:51 цагт […]

6-17.jpg

2019-10-23 12:13
Багануур дүүргийн эрүүл мэндийн төв хүн амын тоотойгоо харьцуулахад түргэн тусламжийн 6 машинтай байхаас  2017 онд парк шинэчлэл хийгдэн 4 машинтайгаар тусламж үйлчилгээг хүргэж иржээ. Хотын захирагч С.Амарсайхан өчигдөр тус дүүрэгт ажиллахдаа дүүргийн Эрүүл мэндийн төвд “Форд” загварын иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашин гардуулан өглөө. Дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Д.Шинэбаяр “Манай дүүргийн ЭМТ-ийн […]

5-17.jpg

2019-10-23 12:09
Таны санааг юу хамгийн ихээр зовоож байгааг хэрхэн мэдэх вэ? Энэ асуултад хариулахад тун амархан. Хүний амьдрал хэчнээн дардан цагаан байсан ч дотор нь нуугдмал санаа зовоосон асуудал байж л байдаг. Иймэрхүү шийдэгдээгүй асуудал таныг эргэлзээнд оруулж, сэтгэл гутралд ч хүргэж мэддэг юм. Тэгвэл сэтгэлзүйчдийн тусгайлан боловсруулсан доорх аргаар энэ нуугдмал асуудлыг ил болгох боломжтой. […]

4-20.jpg

2019-10-23 11:50
2019 оны аравдугаар сарын 19-ний өдрийн 19:00 цагт Гашуунсухайт боомтын гарах чиглэлээр Монгол Улсын иргэн М улсын хилээр нэвтрэхдээ чиргүүлтэй нүүрсний дор 24 шуудай 600 кг чулуу, 6 шуудай 143 кг малын мах нууж гарахыг завджээ. Гаалийн хяналт шалгалтаар хэргийг илрүүлсэн бөгөөд холбогдох албаныхан шалгаж эхэлсэн байна. Эх сурвалж: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР