2019 оны аравдугаар сарын 19-ний өдрийн 19:00 цагт Гашуунсухайт боомтын гарах чиглэлээр Монгол Улсын иргэн М улсын хилээр нэвтрэхдээ чиргүүлтэй нүүрсний дор 24 шуудай 600 кг чулуу, 6 шуудай 143 кг малын мах нууж гарахыг завджээ. Гаалийн хяналт шалгалтаар хэргийг илрүүлсэн бөгөөд холбогдох албаныхан шалгаж эхэлсэн байна.
Эх сурвалж: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР