Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, есөн давхар 20 дугаар байрны гуравдугаар давхраас өчигдөр нэгэн иргэн унаж гэмтжээ. Энэ тухай дуудлагыг аравдугаар сарын 23-ны өдрийн 00:45 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.5 км зам туулан 00:51 цагт очиход тус байрны 46 тоотод оршин суугч иргэн А /37 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тус байрны нэг давхар өргөтгөлийн дээвэр дээр унаж гэмтсэн байжээ. Тухайн иргэнийг эсэн мэнд буулгаж, Нийслэлийн түргэн тусламжийн төвд шилжүүлэн өгсөн байна.