Google компанийн судлаачид квант компьютерын салбарт томоохон дэвшил гаргаснаа өчигдөр зарлажээ.
Өчигдрийн “Nature” сэтгүүлд нийтлүүлсэн тайланд өгүүлснээр тэд өөрийн хөгжүүлсэн квант процессорыг ашиглан өнөөдрийн хамгийн хурдан компьютерын хэдэн мянган жилийн хугацаанд бодож чадах тооцооллыг хэдхэн секундэд гүйцэтгэсэн гэсэн байна.
Квант компьютер нь бидний хэрэглэдэг уламжлалт компьютерээс өөр зарчмаар (квантын онол дээр тулгуурладаг) ажилладаг бөгөөд одоогоор туршилт, судалгааны шатандаа яваа юм.
Квант компьютер амьдралд хэрэгжвэл өнөөдрийн компьютеруудаас олон сая дахин өндөр хурдтайгаар даалгавар гүйцэтгэнэ гэж үздэг.
Тэгвэл Google-ийн мэргэжилтнүүд үүнийг туршилтаар батлан харуулснаа зарлажээ.
Тэд өөрийн бүтээсэн 54 qubit процессорыг ашиглан өнөөдрийн хамгийн хурдан компьютерын 10,000 жилийн хугацаанд гүйцэтгэж чадах тооцооллыг ердөө 200 секундэд гүйцэтгэсэн гэж мэдээлсэн байна.
Өнөөдрийн компьютерын ашигладаг мэдээллийн нэгжийг бит (bit) гэдэг бол квант компьютерт qubit гэж нэрлэдэг.
Квант компьютерын салбарт өнөөдөр Google-ээс гадна IBM компани өрсөлддөг. IBM-ийн мэргэжилтнүүд “квант компьютерын хөгжил ийм түвшинд хүрэх хараахан болоогүй” гэж мэдэгдээд өрсөлдөгчийнхөө гаргасан амжилтад эргэлзэж байгаагаа илэрхийлцгээжээ.
Эх сурвалж: Tech Insider
1 comment
Квант компьютер хөгжүүлэх тал дээр Хятад улс бас сайн байгаа юм байна Орос улс ч гэсэн 2020 оноос хэрэглэх тухай яригдаж байгаа юм байна Харин асар хурдаар ажиллах учир хамгаалх арга хэмжээг АНУ нилээд ажил хийж байгаа гэсэн байна Одоо харин блокчэйн технологийн нууцлалын найдвартай байдалд энэ хурдтай Квант компьютер нөлөөлөх үү гэдгийг мэдмээр байна даа