1996 онд Калифорнид авсан хамгийн гайхамшигт байгалийн зургийг Windows XP-ийн стандарт суурийн дэвсгэр зураг болгон сонгосон. 21-р зууны эхний арван жилд энэхүү гэрэл зургийг дэлхийн хамгийн их хүн харсан гэж үздэг.
Энэ зургийг мэргэжлийн гэрэл зурагчин Чарльз О Риер, Калифорны “Напа” хөндийд усан үзмийн мод тарихын өмнө энэ зургийг авсан байжээ. Серенитийн толгод дээр ямар мод бут үгүй байсан бөгөөд усан үзмийн тариалан байгуулахаар 1990-ээд оны эхээр эдгээр усан үзмийн модуудыг суулган эдүгээ хэдэн жилийн турш ургац хурааж авч байгаа аж. Чарльзыг гэрэл зураг авах үе буюу 1996 оны 1-р сард толгод нь өтгөн ногоон зүлгээр бүрхэгдсэн газрын диваажин байлаа.
Сонирхолтой нь 2006 оны арван нэгдүгээр сард Голдин + Сэннеби урлагийн төсөл Сонома хөндийд байрлах нэгэн үзэсгэлэнтэй газарт зураг авалт хийсэн бөгөөд тэндээс арваад жилийн дараа яг ижил цэгт After Microsoft-ийн хоёр дахь дэлгэцийн зургийг (гэрэл зураг №2) авчээ.


Зураг № 3 – 2010 онд
сүүлчийн зураг авалт болсон бөгөөд эдүгээ усан үзмийн модоор бурхэгдсэн хөндийн зураг түүхэнд үлдсэн байна.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн