dfdfafdadfasdfa.jpg

2019-11-14 15:50
Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс сургуулийн автобус явж эхлэхээр болсон талаар тодрууллаа. -Нийслэл маргаашнаас эхлэн бага ангийн хүүхдүүдийг тээвэрлэх сургуулийн автобусыг туршилтаар явуулж эхэлнэ гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? -Улаанбаатар хотод 1.6 сая хүн амьдарч байгаагаас 1.2 сая нь ямар нэгэн байдлаар замын хөдөлгөөнд оролцож, 500 гаруй мянган машин замын […]

24-1.jpg

2019-11-14 15:31
Bloomberg агентлаг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллийг ашиглан хамгийн эрүүл хүн амтай улсын жагсаалтыг гаргажээ. Жагсаалтыг Испани улс тэргүүлсэн байна. Мэдээж далайн бүтээгдэхүүн, чидун жимсний тос энэ улсын хүн амын эрүүл мэндэд нөлөөлсөн нь ойлгомжтой. Гэхдээ тэд исгэсэн гурилтай талх, сахар их хэмжээгээр хэрэглэдэг. Ямартай ч тэднийг эрүүл зөв хооллодог гэж хэлэхэд хэцүү. Тэгвэл испаничуудын нууц […]

mmmm-1024x661.jpg

2019-11-14 14:40
Саппоро олон улсын Их Сургуулийн Аялал жуулчлалын факультетийн Онсенологийн профессор Мацуда Таданорийн Засгийн газрын мэдээ сонинд өгсөн ярилцлагаас Монголын өнөөгийн нийгмийн нөхцөл байдлын талаар хэлсэн 10 онцлох ишлэлийг хүргэж байна. Улаанбаатар хот асар хурдан өөрчлөгдсөн байдаг. Хаа сайгүй өндөр өндөр шилэн байшин босож, хүн машины хөл хөдөлгөөн нэмэгдсээр байгааг харж байна. Олон жилийн өмнө Улаанбаатарт […]

mandakh_nar1-1024x576.jpg

2019-11-14 13:51
Өвлийн бүүдгэр өдрийг Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа, Б.Алтанжаргал нарын “Мандах нар” гийгүүлэх гэж байна. Их талын цуурай шиг ардын дуугаа дээдлэн сонсдог хэн бүхэн энэ тоглолтод морилон саатаарай. Нүүдэлчдийн өв соёлоо дээдэлж, эртний бөгөөд орчин үеийн хоёр ертөнцийг нэгтгэсэн тоглолт UB Palace-ийн концертын их танхимд арванэгдүгээр сарын 15-нд болно. Үндэсний урлагаа хөгжүүлэх, […]

04-19.jpg

2019-11-14 12:41
Нью-Йорк дахь Колумбын их сургуулийн эрдэмтэд оройн хоолоо оройтуулах нь эрүүл мэндэд том аюул заналхийлэл учруулдаг гэдгийг тогтоожээ. Судалгаагаар оройн 18.00 цагаас хойш идсэн хоол ходоод гэдэс, хоол боловсруулах зам, зүрхний ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг байна. Оройн 18.00 цагаас хойш хоол хэрэглэсэн эмэгтэйчүүдэд цусан дахь сахарын түвшин нь муу, түүнчлэн зүрхний асуудал, илүүдэл жин, даралт ихсэх шинж […]

21-2.jpg

2019-11-14 12:29
Upcycling (хуучин эд зүйлсийг дахин боловсруулах замаар шинэ) хэмээх үг Кембрижийн их сургуулийн толь бичгийн 2019 оны шилдэг үгээр тодорлоо. Сургуулийн сайтад мэдээлснээр энэ үг нь хэрэглэгчдийн хамгийн их эрэлттэй үг болсон гэнэ. Анх энэ үг 2011 онд онлайн толинд орсон ч тэр цагаас хойш хайлтын давтамж нь 181 хувиар нэмэгджээ. Кембрижийн толины хэвлэлийн хэлтсийн тэргүүн […]

05-19.jpg

2019-11-14 11:57
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор маргаашнаас эхлэн ЕБС-ийн сурагчдыг гэр, сургуулийн хооронд зөөвөрлөх автобус явж эхэлнэ. Тодруулбал, ерөнхий боловсролын 27 сургуулийн 3000 орчим хүүхдийг хоёр ээлжээр сургууль руу нь зөөхөөр болжээ. Үүнд хоёроос тавдугаар ангийн сурагчид хамрагдах юм. Нийт 40 автобус хүүхдэд үйлчилнэ. Энэ ажлын хүрээнд Нийтийн тээврийн газраас хүүхэд тээвэрлэх автобусны аюулгүй байдлыг шалгах ажлууд хийгдэж […]

02-26.jpg

2019-11-14 11:29
Өмнөд Солонгосын хил орчмын Имжин гол гахайн мялзангаас болж нядалгаанд оруулсан хэдэн арван мянган гахайн сэг зэмний цусанд будагдлаа. Тус улс гахайн мялзанг дарах зорилгоор 47 мянган гахайг устгалд оруулсан боловч сэг зэмийг нь булж амжаагүй байжээ. Гэтэл үргэлжилсэн аадар борооны улмаас устгасан амьтдын цус ус дамжуулах шугам руу орсон байна. Орон нутгийн засаг захиргаанаас […]

Earthquake_Graphic-1024x768.jpg

2019-11-14 11:03
Баянхонгор аймгийн Баянговь сумын “Шилийн-Ам” гэдэг газар өчигдөр буюу 11 сарын 13-ны 07:56 цагт 3,8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ утхай ООГХ-ээс ОБЕГ-т утсаар мэдээллэжээ. Газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол учраагүй талаар тус сумын ЗДТГ-аас мэдээлсэн байна. Газар хөдлөлт болсон “Шилийн-Ам” гэдэг газар нь сумын төвөөсөө баруун хойд зүгт 43 км-т байдаг аж. Н.Батаа

thumbnail1.jpg

2019-11-14 10:52
Иргэн Ц.Пүрэвдорж энэ оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Цагдаагийн алба хаагч бүртгэлгүй хэрэг тулгаж байгаа” талаар хэвлэлийн хурал зарлан уг асуудлыг шалгуулахаар Цагдаагийн ерөнхий газарт хандсан талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Уг иргэний гаргасан гомдлын дагуу Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалтын хэлтсээс албаны шалгалт явуулахад Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, […]