Нью-Йорк дахь Колумбын их сургуулийн эрдэмтэд оройн хоолоо оройтуулах нь эрүүл мэндэд том аюул заналхийлэл учруулдаг гэдгийг тогтоожээ. Судалгаагаар оройн 18.00 цагаас хойш идсэн хоол ходоод гэдэс, хоол боловсруулах зам, зүрхний ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг байна.

Оройн 18.00 цагаас хойш хоол хэрэглэсэн эмэгтэйчүүдэд цусан дахь сахарын түвшин нь муу, түүнчлэн зүрхний асуудал, илүүдэл жин, даралт ихсэх шинж ажиглагдсан аж. Хоол судлаачдын хэлж байгаагаар бие махбод орой хэрэглэсэн калорийг хэрхэн зарцуулахаа мэддэггүй гэнэ. Тиймээс өдрийн дэглэмдээ салхинд гарах, спортоор хичээллэх, хоолоо аль болох оройтуулахгүй байхыг эмч нар зөвлөж байна.

Эх сурвалж: gazeta.ru

 

By updown

2 thoughts on “Оройн хоолоо оройтуулах нь ямар үр дагавартай вэ?”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн