Саппоро олон улсын Их Сургуулийн Аялал жуулчлалын факультетийн Онсенологийн профессор Мацуда Таданорийн Засгийн газрын мэдээ сонинд өгсөн ярилцлагаас Монголын өнөөгийн нийгмийн нөхцөл байдлын талаар хэлсэн 10 онцлох ишлэлийг хүргэж байна.
- Улаанбаатар хот асар хурдан өөрчлөгдсөн байдаг. Хаа сайгүй өндөр өндөр шилэн байшин босож, хүн машины хөл хөдөлгөөн нэмэгдсээр байгааг харж байна. Олон жилийн өмнө Улаанбаатарт огт төөрөхгүй явж чаддаг байсан бол одоо тийм биш болжээ. Энэ бүхнийг хөгжил гэж андуурч болохгүй.
2. Өнөөдөр монгол эцэг, эхчүүд асар өндөр төлбөртэй л бол сайн гэсэн ойлголтоор хүүхдүүдээ сургадаг болсон нь анзаарагдлаа. Тэгсэн мөртлөө хүүхдээ хяналтгүй орхиж байна. Юунд, яах гэж ийм их мөнгө зарцуулж хүүхдээ сургаж байгаагаа ойлгохгүй байх шиг байна. Зүгээр л манай хүүхэд хамгийн өндөр өртөгтэй сургуульд сурдаг гэдэг нь хангалттай байдаг гэж үү. Мөнгөөр боловсролыг олдоггүй юм.
3. Монгол генийг шингээсэн мэдлэгт хүүхдүүдээ сургах байтал эрээн цаасанд хууртаж болохгүй л дээ. Сайн хараарай. Өнөөдөр хиймэл оюун ухааны эрин эхэлсэн. Өнөөдрийн мэргэжлийн 40 хувь нь ойрын арван жилд байхгүй болно. Робот, хиймэл оюун ухаан хүнийг орлох гэж байна.
4. Японд өнөөдөр аль ч үйлдвэрийн ажлын 90 хувийг робот гүйцэтгэдэг болсон. Удахгүй эмч нарын ихэнх нь ажилгүй болно. Бүх хагалгааг роботууд хийж эхэллээ шүү дээ. Монголын боловсролын салбарт ядаж үүнийг тооцоолсон бодлого байдаг байлгүй дээ. Үгүй бол өнөөдөр бэлтгэж байгаа мэргэжилтнүүдийн чинь 80, 90 хувь нь хаана ч хэрэггүй, чадваргүй “хог” болж үлдэх вий дээ. Тэгвэл юу болох вэ, явж явж хэдэн малчинтайгаа л Монгол үлдэх болно шүү.
5. Тарган улстөрчидтэй газар боловсрол гээгддэг.
6. Монголын эрдэмтдийн бүтээлүүд хаачив аа! Тэр хүмүүс нь яасан юм бол оо! Хаана шингэчихэв ээ! Орчуулгын ном олширно гэдэг эрдэмтэн мэргэд нь цөөрч байгаагийн шинж мөн үү. Ийм юм бодогдоод миний айдас төрлөө.
7. Манайд бүх сурах бичиг үнэгүй, зарим нэгэн хувийн сургуулиас бусад сургууль үнэ төлбөргүй сургалт явуулдаг. Гэхдээ төлбөртэй хувийн сургуулиуд бол улсын сургуулиас хол давсан чанартай сургалт явуулж чаддаг.
8. Сургуулиар асар ашиг олно гэж харж байгаа бол тухайн улс үндэстний эмгэнэл, гаслан болно. Эцэг, эхчүүд өөрсдөө үүнийг эсэргүүцэхийн оронд хоорондоо мөнгө төгрөгөөр өрсөлдөн хүүхэддээ боловсрол олгоно гэж бодвол уучлаарай, эндүүрэл.
9. Азийн улс орнуудаас Монгол үнэхээр удаан хөгжиж байна. Ертөнцийг бодитоор харах хэрэгтэй.
10. Монголчууд та нарт үнэхээр элэгтэй хүний хувьд хэлэхэд, монгол хүүхэд Улаанбаатарт орж ирээд ирээдүй нь замхарч байна. Тиймээс хөдөө орон нутагт чиглэсэн хөгжлийн гарц маш хэрэгтэй шүү.
Бэлтгэсэн Н.Батаа
2 comments
Estoi zuv amidral deer iimbaiga Shiude . Ene bol unuugiin Mongol ulsiin unen turh huduud nuus ih surguulid surna gej ireed l surguulid tugsuid l hotod delguuriin languuni Ard,esvel Ali neg zoogiin gazar uilchlegch hiigeel . Ih surguulid tugssun ih mungun zarlagdsan une tsengui bolj baiga
Ta buhen uu minii une tsentei zuil ve tuunde anhaar