Bloomberg агентлаг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллийг ашиглан хамгийн эрүүл хүн амтай улсын жагсаалтыг гаргажээ. Жагсаалтыг Испани улс тэргүүлсэн байна. Мэдээж далайн бүтээгдэхүүн, чидун жимсний тос энэ улсын хүн амын эрүүл мэндэд нөлөөлсөн нь ойлгомжтой. Гэхдээ тэд исгэсэн гурилтай талх, сахар их хэмжээгээр хэрэглэдэг. Ямартай ч тэднийг эрүүл зөв хооллодог гэж хэлэхэд хэцүү.
Тэгвэл испаничуудын нууц юундаа байна вэ? Хоол хүнснээс илүүтэй испаничуудын аливаад яардаггүй, аливаад байгаагаараа ханддаг зан чанартай холбоотой байж болзошгүй. Энэ бол эрүүл мэндэд нөлөөлөх бас нэгэн хүчин зүйлс мөн.
Испанийн иргэд хэдий хэцүү байсан ч амьдралаас өгөгдсөн нөхцөлөөрөө энгийн амьдрах дуртай. Тэд эргэн тойронд болж байгаа, амьдралд нь тохиосон бүхнийг байх л ёстой, сайтай муутай нь хүлээн авдаг. Дээр нь амьдралын алхам бүрийн сайн сайхныг мэдэрч, мөч бүртээ сэтгэл өөдрөг амьдардгаас нь суралцах хэрэгтэй мэт. Мэдээж дэлхий ертөнцөд ийм хүмүүс олон боловч Испанид илүү олон байдаг бололтой.
Эх сурвалж: zen.yandex.ru
1 comment
Аливаа зүйлд (баяр гуниг алинд ньч)хэт их сэтгэл хөдлөхгүй байх нь зүгээр юм