Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор маргаашнаас эхлэн ЕБС-ийн сурагчдыг гэр, сургуулийн хооронд зөөвөрлөх автобус явж эхэлнэ.
Тодруулбал, ерөнхий боловсролын 27 сургуулийн 3000 орчим хүүхдийг хоёр ээлжээр сургууль руу нь зөөхөөр болжээ. Үүнд хоёроос тавдугаар ангийн сурагчид хамрагдах юм. Нийт 40 автобус хүүхдэд үйлчилнэ.
Энэ ажлын хүрээнд Нийтийн тээврийн газраас хүүхэд тээвэрлэх автобусны аюулгүй байдлыг шалгах ажлууд хийгдэж байна.