ddfaf-1024x683.jpg

2019-11-25 15:33
АН-ын Шинэчлэлийн залуус, 21 аймаг, есөн дүүргийн АН-ын гишүүдийн зүгээс намынхаа дарга С.Эрдэнэд шаардлага хүргүүлж буй талаар өнөөдөр мэдээллээ. Залуус намын дарга С.Эрдэнийгээ 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс өмнө өөрийн хүсэлтээр намын даргаас огцорч, түүнийгээ олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлахыг шаардаж буй аж. Хэрвээ шаардлагыг биелүүлэхгүй бол Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөн, гишүүд, […]

021.jpg

2019-11-25 15:26
Байгалийн түүхийн музей буюу Улсын төв музейн барилгыг буулгаж байгаа асуудлаар Монгол туургатны төв холбоо, Улаанбаатар иргэний форум, Иргэд хамтран “Улсын төв музейд хууль бусаар халдаж байна” асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. Улаанбаатар иргэдийн форумын гишүүн Д.Цэрэнжав: Хоёр сар гаруй тэмцсэн хүчин чармайлт үр дүнгүй боллоо. Маш их харамсалтай байна. Төв музейн урдаас нь харвал юу ч анзаарагдахгүй, араар нь тойроод […]

78388629_567797273983540_173299482262241280_n_20191125021424.jpg

2019-11-25 15:19
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрөгч Баасан гаригийн орой Сонгинохайрхан дүүргийн зарим хороодод байрлах сайжуулсан түлшний борлуулалтын цэгүүдээр орж түлшний нөөц, түгээлт хэрхэн хийгдэж байгааг шалган үүрэг чиглэл өгч ажиллалаа. Сонгинохайрхан дүүргийн 31-р хороонд байрлах 139-р цэгийн борлуулагч Ө.Бат-Эрдэнэ “Таван толгой түлш” компаниас өдөрт найман тонн нийлүүлэгдэж байна. Хүйтний эрч чангарч байгаатай […]

020.jpg

2019-11-25 15:10
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн  гишүүдийн олонхийн саналыг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн  даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох  гишүүдийн хуралдааны товыг тогтоожээ. Энэ сарын 29-ний өдрийн 11:00 цагт эхлэх хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргад нэр дэвших, дэвшүүлэн, сонгох юм байна. Сонгуулийн дүнг Үндсэн хуулийн цэц хэвлэл, мэдээллийн төлөөлөгчөөр дамжуулан нийтэд мэдээлэв. Үндсэн хуулийн цэцийн […]

76916717_2602953323131114_2406082662524518400_o.jpg

2019-11-25 15:06
“Best Kids model of the Universe” тэмцээн Итали Улсын Милан хотноо үргэлжилж байна. Уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн “Охидын мисс” төвийн авьяаслаг багачууд оролцож буй юм. Тэд эхний өдөр фото моделийн шалгаруулалтанд оролцсон бөгөөд тус тэмцээн нь маргааш өндөрлөж эцсийн дүнгээ наргах гэнэ.

019.jpg

2019-11-25 14:42
Өөдрөг хүмүүс илүү сайн унтаж амарч чаддаг болохыг АНУ-ын Иллинойс муж улсын их сургуулийн мэргэжилтнүүдийн явуулсан судалгааны дүн харуулсан байна. Уг судалгаанд 32-51 насны 3500 гаруй хүн оролцсоны дунд Алабама муж улсын Бирмингем, Калифорни муж улсын Оакленд болон Чикаго, Миннеаполис хотын оршин суугчид багтаж байжээ. Судалгаанд оролцогчдын өөдрөг байдлын түвшнийг 10 зүйлээс бүрдсэн асуулгаар тогтоосон […]

018.jpg

2019-11-25 14:37
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас танилцуулсан статистик мэдээллээр өнгөрсөн жил 4159 хүн гэрлэлтээ цуцлуулсан байна. Энэ нь нийт гэрлэлтийн 20 гаруй хувьтай тэнцэх тоон үзүүлэлт аж. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд 17118 хүн гэрлэж, үүнийг гэрлэлтээ цуцлуулсан хүнтэй харьцуулбал 24 хувьтай нь тэнцэж байна. Судалгаанаас харахад 25-45 насандаа гэрлэлтээ цуцлуулах хандлагатай байгаа аж. Энэ бүхнээс […]

sss.jpg

2019-11-25 14:05
Булган аймгийн Могод сумын Хүйс толгой хэмээх газраас олдсон Хүйс толгойн бичээсийг Төрийн ордонд заллаа. Монгол брахми бичиг бүхий энэ дурсгал нь ОХУ-ын Эрмитаж дахь “Чингисийн чулуу”-ны бичгээс 600 орчим жилийн өмнөх үед буюу 1400 жилийн тэртээд хамаарахыг тогтоосон юм. Бичээсийг залах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцлоо. Тэрээр эх хэл, соёлын амин сүнс, […]

1hhh-1024x597.jpg

2019-11-25 13:53
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас сүүлийн үед хийсэн хяналт, шалгалтын дүнгээ танилцуулж, өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэрээ худалдаа үйлчилгээний газруудын хямдралтай холбоотой зөрчлийн талаар мэдээлэл өгөв. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам “Мөн худалдаа үйлчилгээний газрууд хямдрал зохион байгуулах болсон. Энэхүү хямдралын үйл ажиллагаа Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу хийгдэх […]

017.jpg

2019-11-25 13:50
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Шинжлэх ухаан ажилтны анхдугаар Их хурлыг зохион байгуулж, Их хурлаар хэлэлцсэн асуудалд холбогдуулан Засгийн газрын 379 дүгээр тогтоол гарчээ. Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн цогцолборын барилгын эхний хөрөнгө оруулалт 2020 оны улсын төсөвт тусгагдсан байна. Шинжлэх ухааны Академийн өргөтгөлийн барилгын ажил энэ онд эхлэх юм байна.