Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн олонхийн саналыг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох гишүүдийн хуралдааны товыг тогтоожээ. Энэ сарын 29-ний өдрийн 11:00 цагт эхлэх хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргад нэр дэвших, дэвшүүлэн, сонгох юм байна. Сонгуулийн дүнг Үндсэн хуулийн цэц хэвлэл, мэдээллийн төлөөлөгчөөр дамжуулан нийтэд мэдээлэв.
Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно” гэж заасан байдаг хэмээн мэдээнд дурдсан байна.