Байгалийн түүхийн музей буюу Улсын төв музейн барилгыг буулгаж байгаа асуудлаар Монгол туургатны төв холбоо, Улаанбаатар иргэний форум, Иргэд хамтран “Улсын төв музейд хууль бусаар халдаж байна” асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.
Улаанбаатар иргэдийн форумын гишүүн Д.Цэрэнжав: Хоёр сар гаруй тэмцсэн хүчин чармайлт үр дүнгүй боллоо. Маш их харамсалтай байна. Төв музейн урдаас нь харвал юу ч анзаарагдахгүй, араар нь тойроод харвал мэрээд ерөнхийдөө дуусч байна. Бид энэ талаар маш их арга хэмжээ жагсаал цуглаан зохион байгуулсан.
Иргэн Ц.Уянга УДЭТ-ын найруулагч Наранбаатар, Соёлын төвийн захирал Энхбат, музейг буулгах тал дээр байгаа хүмүүстэй халз мэтгэлцээн зохион байгуулья гэсэн боловч тэд татгалзсан. Энэ үйл явц хэдхэн сарын дотор болоод өнгөрчлөө. Байгалийн түүхийн музейг буулгаад оронд нь “Чингис хаан музей” байгуулна гэсэн шийдвэр гарсан. Ингээд сүүлийн гурван сард бүх зүйл шийдэгдээд эргэлт буцалтгүй нураачихлаа.
Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр: Сүүлийн хоёр сарын хугацаанд идэвхтэйгээр дуу хоолойгоо хүргэсэн. Байгалийн түүхийн музей орчин цагийн хот байгуулалтын түүхийн гэрч болсон архитектурын дурсгал гэдгийг тодотгож хэлмээр байна. 2015 онд Соёлын өвд бүртгэж авсан.
Байгалийн түүхийн музей Улаанбаатар хотын төвийн хэсгийн орчин цагийн хамгийн анхны барилгуудын нэг, Ньюкласизмын үеийн төлөөлөл болсон урдаа баганатай маш сайн хийцтэй барилгуудыг сонгож барьсан байдаг, үүгээрээ бага тойруу дахь Улаанбаатар хотын Ньюкласизмын загвартай архититурын чуулга болдог гэдгээрээ онцлогтой.
Азиас анхны архитектурын цогц барилгуудыг олж харах боломжтой. Хот байгуулалт, хотын түүх, архитектур, ой санамж гэсэн дөрвөн чиглэлээр соёлын өв гэдэг нь батлагдаж байгаа юм. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамгийн их үнэт зүйл нь хотын өв байдаг. Хотын өв дээрээ тулгуурлаж аялал жуулчлал хөгждөг. Хотын үнэт барилгуудыг нурааж байна гэдэг нь хотыг үзэх өвгүй, ой санамжгүй болгож байна гэсэн үг.
Монгол туургатан төв холбооны удирдах зөвлөлийн гишүүн Э.Одбаяр: 2019 оны 9 сарын 27-ны өдөр Улаанбаатар иргэдийн форумаас соёлын өвтэй холбогдуулаад соёлын өвийг нурааж байгаа талаар хэлэлцүүлэг зохион байгуулсан. БСШУСЯ-д шаардлагыг хүргүүлсэн.
Байгалийн түүхийн музейг хүчитгэх, бэхжүүлэх, сэргээн засварлах санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн. Улсын төсвөөс зардал хүсэж байгаа зүйл байхгүй. ОУ-ын мэргэжлийн байгууллагуудаар санхүү мөнгийг босгоод сэргээн засварлая гэсэн байгаа.
Гэтэл үүн дээр улайран түүхийн дурсгалыг устгах гээд байгаа нь газрын наймааны асуудал явж байна гэдгийг шууд хэлэх нь зүйтэй. Энэ тендэрт “Аяа” компани ялсан. Байгалийн түүхийн музейн газар дээр маш их хардлага байгаа үүнтэй холбоотой баримтуудыг дэс дараатайгаар өнөөдрөөс эхлээд дэлгэж эхэлнэ.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс барилгыг буулгахыг түдгэлзүүлсэн шийдвэр гарсан. Засгийн газар давж заалдсанаар түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Хүчингүй болгож шийдвэрлэсний маргааш нь “Аяа” компани буулгалтын ажил руу шууд орсон. Музей доторх үзвэрүүд нэлээд гэмтсэн, устсан, нийтийн өмчийг шамшигдуулах асуудал аль эрт үүссэн байгаа. Шүүхийн асуудал дуусаагүй байхад нурааж буулгаад эхэлцэн байна.
Инженер Б.Золжаргал: 2012 онд мэргэжлийн хяналтын албаны мэргэжилтэн “ашиглалтын нөхцөл шаардлага хангахгүй” гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Энэ нь нураана гэсэн үг биш засаж сайжруулах юм. Жил болгон 200-300 сая төгрөгийн төсөв төрөөс энэ музей авч байсан. Тэрүүгээрээ сэргээн засварлалтыг хийж байх ёстой. Гэвч зарцуулаагүй бүгд алга болсон.
Энэ мөнгө хаашаа алга болж байсан бэ гэдэг асуудал. Олон улсын гэрээ конвенц, үндсэн хуулийн хүрээнд монгол улсын соёлын өвийг хамгаалах тухай хууль нь байгаа, тэр хуулийн дагуу хамгаалах өвийн жагсаалт гаргадаг. Энэ жагсаалтад төв музей орсон тухай БСШУСЯ-ны харьяа Соёлын өвийн үндэсний төв баталгаажуулсан байгаа. БСШУСЯ өөрөө хуулиа зөрчиж байна.
Иргэн Ц.Мөнхтөр: Аливаа хотыг үүссэн байгуулсан түүх, он жил, соёлын өвийн барилгууд чимдэг. Түүхийн барилгаа нурааснаар бид өөрсдөө түүхээ үгүйсгэж байна. Бид хүчин мөхөсдөж байна. Маш том ашиг сонирхол, газрын маргаан болж хувирлаа. Авах газар байгүй болохоор барилгуудаа нурааж эхэлж байна. Ингэж нураасаар Улаанбаатар хот цементэн ширэнгэн ой болно.
Байгалийн түүхийн музейг шинээр Их тэнгэрийн аманд барина, энэ олон түүхийн барилгуудыг яаравчлан нурааж байгаа эцсийн зорилго нь газрыг л авах зорилготой байгаа юм.
Хэвлэлийн хурлын төгсгөлд иргэн Д.Цэрэнжав үргэлжлүүлэн “Бид Улаанбаатарт төрж өссөн. Магадгүй У.Хүрэлсүх сайд Улаанбаатарт нэр дэвшихгүй, Хэнтий аймагтаа нэр дэвшинэ гээд Азийн хөгжлийн банкны 19 сая доллароор баахан Чингис хааны нэртэй хөшөө шавар барималууд барьж байгаа байх, Ё.Баатарбилэг сайд болохоор Архангайдаа нэр дэвшинэ гээд Архангайн оюутны байр гээд Улаанбаатарт баахан төсвийн мөнгөөр бариулж байгаа байх.
Тэд нарт хамаагүй байж болно. Бид нарт хамаатай. Улаанбаатарт суугуул байна уу, уугуул байна уу бид тайлбарлахаас илүү яах вэ. У.Хүрэлсүх сайд, Ё.Баатарбилэг сайд соёлын өвийг ойлгодоггүй байж болно. Тэд Улаанбаатарт нэр дэвшихгүй байж болно. Гэхдээ Монгол улсын хуулийг зөрчиж болохгүй. Соёл, сэтгэл, ойлголт нь байдаггүй юмаа гэхэд хуулиа дагаж мөрдөөчээ гэж дахин дахин хэлмээр байна” гэлээ.
Мөн иргэд болон төрийн бус байгууллагуудын зүгээс “Соёлын өвөө Соёлын сайдаас хамгаалъя” гэх уриалга гаргаж, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарыг шүүхэд өгөх санаачилга гаргана гэв.
4 comments
Энэ бааснууд өөрсдөө хэнд хэрэгтэй ялаанууд вэ. Ажилд бүү садаа бол
Nuraah bolson. Nurj hvn vhhiin hvleehgeegvi l ym bol
ajild bvv sadaa bolno uu oorchlolt shinchlelt hiih gj bhd nuraahgv g zvtgeed bdg ni oilgohgvmaa neeree
Barilgiin chanar uneheer muudsan ym bol nuraahd bolohgui zuil bga ymu. Zaaval nurahig huleej ersdel gargah hereg bnu. Aan ternii orond yag ter soylin oviig iltged haruuld bga dur torh zurgaar ni sergeej shineer barij bolohgui gju.