Говьсүмбэр аймгийн “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл”-ийн гуравдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар 2020 онд хийх ажлын төлөвлөгөө, гамшгийн эрсдэлийн тойм судалгаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв, хөрөнгийг гамшгийн эрсдэлийг бууруулах санд төвлөрүүлэх талаар хэлэлцсэн юм. Мөн энэ үеэр зөвлөлийн гишүүдэд гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагаа, зорилго, чиглэл, бүтэц зохион байгуулалт, гамшгийн эрсдэл, эмзэг […]