Твиттер нь нийгмийн сүлжээнд улс төрийн зар сурталчилгаа байршуулахыг хориглох шийдвэр өнөөдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлж байна.
Улс төрчид, намуудыг дэмжих зорилгоор зар сурталчилгааны нийтлэлийг хязгаарлах шийдвэр гаргасан тухайгаа “Tвиттер” компанийн Ерөнхий захирал Жек Дорси өнгөрсөн 10-р сарын 30-нд мэдэгдсэн юм.
Мөн өмнө нь тэрбээр Tвиттерт улс төрийн зар сурталчилгаа явуулахыг дэлхий даяар зогсоох шийдвэрийг бид гаргасан” хэмээн мэдэгдэж байжээ. Хүмүүс улс төрч эсвэл намыг дэмжих шийдвэр нь төлбөртэй зар сурталчилгаанд уягдах ёсгүй хэмээн тэр ярьсан байна.