АНУ-д дунд сургуулийн барилгын доороос 145 хүний булш олджээ

2019-11-22 11:33
grave-daily-times

Америкийн Флорида мужийн Тампа хотын King High School дунд сургуулийн нутаг дэвсгэрээс 145 хүний булштай оршуулгын газар олджээ. Энэ хэсэгт өмнө нь оршуулгын газар байсан тухай өнгөрсөн 10 дугаар сараас эхлэн яригдаж эхэлсэн юм. Харин георадарын тусламжтайгаар үнэхээр оршуулгын газар байсан болохыг нь тогтоожээ.

Сургууль байрлаж буй газарт нутгийн хар арьст хүмүүсийг оршуулдаг байсан гэх яриа байдаг. Хамгийн сүүлд энд 75 жилийн өмнө хүн оршуулж байсан гэжээ. Таамаглалаар бол энд 230 хүн оршуулсны 70 гаруй нь бага насны хүүхдүүд байсан аж.

ria.ru

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй