Хятадын археологичид өнөө цагийн Хятадын нутаг дэвсгэрт 4000 гаруй жилийн өмнө оршин тогтнож байсан асар том хотын туурийг оллоо. Эртний суурин 1,38 мянган км.кв талбайтай, ӨМӨЗО-ны Циншуйхэ гацаа орчмоор байсан гэж орон нутгийн Соёлын дурсгал, археологийг хамгаалах албанаас мэдээлснийг “Синьхуа” агентлаг дамжуулжээ.
“Хаалга бүхий эртний хотын хана хамгаалалтын бүрэн системтэй бидний мэдэх хотуудаас хамгийн эртнийх нь” хэмээн Соёлын дурсгал, археологийг хамгаалах албаны захирал Цяньэнь Цао мэдэгдсэн аж. Эртний хот Хорен-гол голын хойд эрэг, Хуанхэтэй нийлдэг хэсэг орчимд байрлаж байжээ.
Уг суурин нь дотор ба гадна хот гэж хоёр хуваагддаг байв. Иргэд нь харуулын цамхагтай, гол хаалгаа тойроод хагас саран хэлбэртэй баганатай, дайснаас хамгаалахын тулд нүх ухсан байжээ. Хотын бэхлэлтээс гадна археологийн явцад орон сууцны барилга, оршуулгын газар хүртэл олдсон байна.
Энэхүү нээлт нь Хуанхэ голын хөндийд НТӨ 2000 гаруй жилийн өмнө оршиж байсан шинэ чулуун зэвсгийн сүүл үеийн соёлын судалгаанд асар их ач холбогдолтой юм.