ikh_delguur-1024x466.jpg

2019-11-22 14:33
Санхүүгийн зохицуулах хороо нь “УИД” ХК-ийн 45 000 орчим жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор тус компанийн эрх бүхий албан тушаалтнуудын “УИД” ХК-ийн барилгыг гаднах талбайн хамт бүхэлд нь “Номин реалтор” ХХК-д түрээсэлсэн үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, компанид учруулсан 4.4 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах, мөн Төлбөр тооцоог үндэсний […]

OTGO7164-1024x683.jpg

2019-11-22 14:20
Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, өнөөдөр Төрийн ордонд Төрийн дээд цол, одон медаль гардууллаа. Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол […]

sssf.jpg

2019-11-22 14:10
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас /МХЕГ/ өнөөдөр /2019.11.22/ олон улсын хөтөлбөрийн сургалттай Ерөнхий боловсролын сургуулиудад хийсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Шалгалтад Ерөнхий боловсролын Орхон Хасү сургууль, Сакура сургууль, Жет сургууль, Орчлон сургууль, Сингапур скүүл оф монголиа сургууль, Бритиш сургууль, Улаанбаатар-Элит олон улсын сургууль, Улаанбаатар дахь олон улсын дунд сургууль, Улаанбаатар дахь Америк ерөнхий […]

ikon-1024x582.jpg

2019-11-22 13:41
Израйль улсын ерөнхий прокурор өчигдөр тус улсын ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуг гурван удаагийн авлигын гэмт хэрэгт буруутай гэж үзээд яллах дүгнэлт гаргасан байна. Ингэснээр Израйль улс түүхэндээ анх удаа ерөнхий сайдын албыг идэвхтэй хашиж буй хүнд ял оноож байгаа юм. Нетаньяху уг шийдвэрийг “төрийн эргэлт хийх оролдлого” гэж нэрлээд “үнэний төлөө бус, намайг шийтгэхийн төлөө […]

lhagva.jpg

2019-11-22 13:36
УИХ-ын чуулганаар байнгын хорооны саналыг хэлэлцээд, Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж буй Б.Лхагвасүрэнг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилохыг гишүүдийн 76.2%-ийн саналаар дэмжлээ. УИХ-ын гишүүд шинээр томилогдож буй Монголбанкны ерөнхийлөгчид зээлийн хүүг бууруулж, банкны шинэчлэлийг үргэлжлүүлэн хийж, Саарал жагсаалтаас гарахад идэвхтэй ажиллах шаардлагатайг сануулж байлаа.

odbayar-1024x683.jpeg

2019-11-22 13:32
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр болж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр гаргасан хүсэлтийг хэлэлцлээ. Хуралдааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат удирдаж хийлгэв. Хуралдааны эхэнд  Цэцийн нийт […]

Баярсайхан.jpeg

2019-11-22 13:23
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар “Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Д.Баярсайханыг томилох асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцогч гишүүдийн 76,1 хувийн саналаар дэмжигдлээ. Ийнхүү  Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Д.Баярсайханыг томилж, ажилд нь амжил хүсэв.   Санхүүгийн Зохицуулах Хорооны дэд дарга Д.Баярсайхан: Боловсрол: -1983-1991 Нийслэлийн 10 жилийн 1-р дунд сургууль, Бүрэн бус дунд боловсрол -1991-1993 МУИС-ийн Гүнзгийрүүлсэн тусгай сургалттай сургууль, […]

1-shu.jpeg

2019-11-22 13:15
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Тавантолгой түлш” компанитай хамтран 500 ажлын байр зарласан талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын хэлтсийн дарга Г.Ганзориг, Хөдөлмөр эрхлэлтийн газрын Сургалт судалгааны хэлтсийн дарга С.Нямдорж нар өгөв. Сайжруулсан түлш савлах ажил хийх сонирхолтой иргэдийг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын “Цагийн ажлын бирж”-д бүртгэж, Тавантолгой түлш ХХК-тай гэрээ байгуулах аж. […]

936aa38c-ca50-444c-ba6e-bf26ac7eef0f-1-1024x683.jpg

2019-11-22 12:44
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Оросын Холбооны Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд Михаил Михайлович Котюковтой уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр талын дээд боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Сайд Ё.Баатарбилэг ОХУ-д суралцан төгсөж байгаа монгол оюутнуудын дипломын хавсралтын үнэлгээг Болоны конвенцийн дагуу кредитээр тооцож олгодог болгох, суралцах хугацаанд […]

1-31.jpg

2019-11-22 12:38
Хүүхдийн булцгархан хацрыг хараад үнсэхгүй байж тэснэ гэдэг хэцүү. Гэхдээ ханиад томууны ид үеэр хүүхдүүдээ хөндлөнгийн хүнд үнсүүлэхгүй байхыг эмч нар анхааруулж байна. Олон нийтийн сүлжээгээр Их Британийн нэгэн ээж Клэр Хендерсоны түүх нэлээд дуулиан тарьсан юм. Түүний хүүхдийг саяхан хомхой долоосон нэгэн хамаатан нь үнссэнийг тэр мэдээгүй байжээ. Гэтэл хэд хоногийн дараа хүүхэд нь […]