Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас /МХЕГ/ өнөөдөр /2019.11.22/ олон улсын хөтөлбөрийн сургалттай Ерөнхий боловсролын сургуулиудад хийсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ.
Шалгалтад
Ерөнхий боловсролын Орхон Хасү сургууль,
Сакура сургууль,
Жет сургууль,
Орчлон сургууль,
Сингапур скүүл оф монголиа сургууль,
Бритиш сургууль,
Улаанбаатар-Элит олон улсын сургууль,
Улаанбаатар дахь олон улсын дунд сургууль,
Улаанбаатар дахь Америк ерөнхий боловсролын сургууль,
Тэрэлж боардинг гэхчлэн арван сургуулиуд хамрагдсан байна.
Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ пранчайз хэлбэрээр тухайн улсаас зөвшөөрөл авч зориулалтын барилга, сургалтын орчинтой, мэргэжлийн зэрэгтэй багш нараар сургалт явуулдаг аж.
Гэтэл сүүлийн жилүүдэд шинээр байгуулагдсан сургуулиуд өөрсдийгөө Кембрижийн хөтөлбөртэй хэмээн рекламдах болсон ч МХЕГ-ын шалгалтаар Бритиш, Орчлон, Орхон Хасү, Улаанбаатар-Элит олон улсын сургуулиуд Кембрижийн хөтөлбөрийн албан ёсны эрхтэй байсан бол бусад зургаан сургууль шалгалтад бүдэрчээ.
Мэдээллийн дэлгэрэнгүйг news.mn сайтаас уншина уу.