Хүүхдийн булцгархан хацрыг хараад үнсэхгүй байж тэснэ гэдэг хэцүү. Гэхдээ ханиад томууны ид үеэр хүүхдүүдээ хөндлөнгийн хүнд үнсүүлэхгүй байхыг эмч нар анхааруулж байна.
Олон нийтийн сүлжээгээр Их Британийн нэгэн ээж Клэр Хендерсоны түүх нэлээд дуулиан тарьсан юм. Түүний хүүхдийг саяхан хомхой долоосон нэгэн хамаатан нь үнссэнийг тэр мэдээгүй байжээ.
Гэтэл хэд хоногийн дараа хүүхэд нь хомхойноос болоод эмнэлэгт хэвтсэн байна. Энэ бол нялх хүүхдийн хувьд тун аюултай өвчин.
Гэхдээ хомхой бол хүүхдэд үнсэлтээр дамжин халдварладаг цорын ганц өвчин биш. Амьсгалын замын бүх төрлийн өвчин, тэр дундаа амьсгалын замын синцитиалын вирус ч үнсэлтээр дамжин халдварлана.
Хүүхдүүдэд халуурах, ханиалгах, чичрүүдэс хүрэх, амьсгалахад саадтай болох, цээж хэржигнэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хүндэрвэл бронхит, багтраа зэрэг болдог байна. Тиймээс хүүхдээ ийм халдвараас сэргийлэхийн тулд дараах дүрмийг баримтлаарай:
- Саяхан ханиад томуу хүрсэн, дөнгөж эдгэсэн бол айлд битгий оч
- Гараа байнга угаах, ялангуяа хүүхдэдээ хүрэхийн өмнө угааж байх
- Өвчтэй хүнтэй ойр байж болохгүй
- Гэрийнхнээс хэн нэгэн өвчилсөн бол өөр өрөөнд тусгаарлах
Хамгийн гол нь айлын хүүхдийн хамаагүй барьж аваад үнсэж тэврэх нь халдвар тараах эрсдэл гэдгийг сайн санах хэрэгтэй.