haan-bank-1.jpg
2019-09-16 17:41
Амьдралынхаа нэгэн шинэ хуудсыг нээж, их дээд сургуулийн босго алхсан нэгдүгээр курсийн шинэхэн оюутнуудад эрч хүч, урам зориг өгч, басхүү мэдлэг мэдээлэл, туршлага хуваалцан, “Хамтдаа суралцъя, хөгжье” хэмээн уриалдаг “RISE” хөтөлбөрийн энэ жилийн нээлт өнгөрсөн ням гарагт “Crocus event hall”-д боллоо. ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас “Unread”-тэй хамтран […]

28-1.jpg
2019-09-16 17:12
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдэд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцжээ. Төмөр замын доод суурийн ажлыг гүйцэтгэж буй компаниудын ажлын гүйцэтгэл харилцан адилгүй ч аравдугаар сарын 20-ны өдөр төлөвлөгөөт ажлаа дуусгахаар ажиллаж байгаа гэдгээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулсан байна. Мөн, аж ахуйн нэгжүүд арванхоёрдугаар сарын сүүл хүртэл төмөр замын суурийн […]

zasgiin-gazriin-udurlug-2019.jpg
2019-09-16 16:59
Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх өдөрлөгийн нээлт өчигдөр (2019.09.16) боллоо. Тус өдөрлөгийг энэ сарын 16-27-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм. Өнөөдрийн нээлттэй хаалганы өдөрлөгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайдын Ажлын алба, Шадар сайдын Ажлын алба, Сангийн яамны харьяа агентлаг, байгууллагууд иргэдэд […]

12-11.jpg
2019-09-16 16:25
Ойрд допинг, Б.Хурцын хэрэг, Д.Жигжиднямаагийн Сингапур дахь төрсөн дүүгийнхээ компани руу мөнгө дамжуулан угаасныг ОХУ-ын талаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдээлсэн зэрэг дуулиантай зэрэгцээд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадоржийн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дарга байхдаа Төрийн албан хаагчдын эмнэлгийн хувьдаа завшихаар санаархсан, ясны чөмөг шилжүүлэн суулгахад шаардлагатай тоног төхөөрөмжийн 4.1 тэрбумыг тендергүй, […]

27-2.jpg
2019-09-16 15:31
Ерөнхий сайд У.Хүрэлсүх тариалангийн бүс нутагт ажиллах үеэрээ ОХУ-ын Внешэкономбанкны 3.0 сая еврогийн хөнгөлттэй зээлээр 2 төрлийн хүчин чадлын 36 ширхэг үр тариа хураах комбайн нийлүүлэгдэж байгааг хүлээлгэн өгөв. Энэ нь үр тариаг хаягдалгүй хураахад зориулсан техникийн хангамжийг нэмэгдүүлэх , ургац хураалтын ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэхэд чухал, бодит тусламж болж байна гэж тариаланчид хэлэв. Энэхүү техник, […]

26-1.jpg
2019-09-16 15:23
Сүхбаатар дүүрэгт байрлах Нэгдүгээр цэцэрлэгийн хүүхдүүд цусан суулгац өвчнөөр өвчилж, зургаан хүүхэд Халдварт өвчин судлалын үндэсний төвд /ХӨСҮТ/ хэвтэн эмчлүүлж байна. Тодруулбал, өнгөрөгч Баасан гаригт буюу энэ сарын 13-ны өдөр гурван хүүхдэд өвчний шинж тэмдэг илэрчээ. Цусан суулгац өвчин юунаас болж гарсан талаар Нийслэлийн мэргэжлийн хяналт болон ХӨСҮТ хамтран шинжилгээ хийсэн байгаа бөгөөд хариу нь […]

guuren-garts-1.jpg
2019-09-16 15:21
Олимпын гудамж, Их Монгол Улсын гудамжийг холбосон, Замын цагдаагийн баруун урд талын дөрвөн эгнээтэй, 477 метр урт, төмөр бетон гүүрэн гарцын хөдөлгөөнийг өнөөдөр (2019.09.16) нээлээ. Нээлтийн үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, Улаанбаатарчууд таван жилийн амьдралынхаа нэг жилийг машин дотроо өнгөрүүлж байна гэсэн судалгаа харсанаа дурьдаад, түгжрэлийг бууруулахад энэ гүүр том тус нэмэр оруулна гэдэгт би […]

24-2.jpg
2019-09-16 15:17
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо гэх газарт хүн амины хэрэг гарсан тухай мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад ирсэн байна. Хэргийн газрын үзлэг шалгалтаар, тус газарт оршин суух хаягтай 34 настай эрэгтэй М-ийн амь насыг нь хохироогоод цогцсыг нь хөрш айлынх нь хашаанд үлдээсэн байсныг олж тогтоожээ. Улмаар хэрэг үйлдсэн этгээдийг яаралтай эрэн сурвалжилж Архангай аймгийн […]

01-16.jpg
2019-09-16 14:37
Авлигын эсрэг тэмцлийг хүчтэй болгох, иргэд, төрийн бус байгууллагуудын санаачилга, нийтийн оролцоо, идэвхийг дэмжин урамшуулах, авлигыг илчлэхэд эдийн засгийн хөшүүрэг хэрэглэх зорилгоор “Авлигын эсрэг хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатар санаачилжээ. Авлигын асуудлаар иргэн, байгууллагаас ирүүлсэн мэдээлэл хуульд заасан журмаар шалгагдан, тогтоогдсон бол тухайн асуудлыг мэдээлсэн этгээдэд Авлигатай тэмцэх газарт хураагдсан бэлэн […]

23-3.jpg
2019-09-16 14:28
Массачусетс дэх Тафтсын их сургуулиас сексгүй байх нь гэнэтийн үхэлд хүргэдэг гэсэн судалгааны үр дүнг гаргаж, Америкийн анагаах ухааны ассоциацийн сэтгүүлд нийтэлжээ. Судалгааг зүрхний үйл ажиллагааны 14 хөндлөнгийн шинж болон биеийн төрөл бүрийн ачааллаар явуулжээ. Тухайлбал, биеийн болон бэлгийн идэвхтэй амьдралыг зүрхний шигдээстэй ямар холбоотой болохыг ажигласан байна. Үүгээрээ тэд биеийн идэвх, зүрх гэнэт зогсох […]