Хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр 36 ширхэг үр тариа хураах комбайн хүлээлгэн өгөв

2019-09-16 15:311min0
27

Ерөнхий сайд У.Хүрэлсүх тариалангийн бүс нутагт ажиллах үеэрээ ОХУ-ын Внешэкономбанкны 3.0 сая еврогийн хөнгөлттэй зээлээр 2 төрлийн хүчин чадлын 36 ширхэг үр тариа хураах комбайн нийлүүлэгдэж байгааг хүлээлгэн өгөв.

Энэ нь үр тариаг хаягдалгүй хураахад зориулсан техникийн хангамжийг нэмэгдүүлэх , ургац хураалтын ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэхэд чухал, бодит тусламж болж байна гэж тариаланчид хэлэв. Энэхүү техник, тоног төхөөрөмж нийлүүлэгдснээр жилд 23.0 мянган га талбайн үр тариаг технологийн хугацаанд хураах техник үйлдвэрлэлд нэвтэрч үр тариа хураах комбайны шинэчлэл 80 хувьд хүрч байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй