79-r-surguuli.jpg
2019-09-24 13:05
Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу БЗД-ийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн сурагчдын үдийн цайг нийлүүлж буй Инж-Ану ХХК, хичээлийн 1 дүгээр байранд үйл ажиллагаа явуулж буй иргэн Э.О-н цайны газарт хүнсний чанар, стандарт, эрүүл ахуйн чиглэлээр хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар Инж-Ану ХХК нь зориулалтын бус байрыг өөрчлөн засварлаж гал тогооны […]

03-10.jpg
2019-09-24 13:05
Монгол Улсаас Исланд Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга Исландын Ерөнхийлөгч Гудни Торласиус Ёоханессонд Итгэмжлэх жуух бичгээ 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр барив. Итгэмжлэх жуух бичгээ барьсны дараа Элчин сайд Н.Тулга Исландын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ хоёр орны харилцааг хөгжүүлэх, боловсрол, соёл, хүүхэд залуучуудын хөгжил, спортын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, үүний […]

02-14.jpg
2019-09-24 13:01
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский төрийн тэргүүнд импичмент хийх буюу итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх журам тогтоосон хуульд гарын үсэг зуржээ. Энэ тухай тус улсын хууль тогтоох байгууллага Дээд Радын албан ёсны цахим хуудсанд мэдээлсэн байна. Хууль албан ёсоор нийтлэгдсэн өдрөөс хойш хүчин төгөлдөр үйлчилнэ. Баримт бичигт зааснаар Дээд Рада нь төрийн тэргүүнийг эх орноосоо урвасан, […]

01-24.jpg
2019-09-24 12:59
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лун нар Зүүн Өмнөд Ази дахь Сингапурын цэргийн дэд бүтцийг ашиглахыг АНУ-д зөвшөөрсөн цэргийн хамтын ажиллагааны тухай хоёр талт хэлэлцээрийг 2035 он хүртэл сунгажээ. “АНУ Зүүн Өмнөд Азид болон Ази Номхон далайн бүс  нутагт чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бид үзэж байна. 1990 онд байгуулсан уг хэлэлцээр […]

23-5.jpg
2019-09-24 12:53
Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр хоёр эгнээ замын засвар, шинэчлэлийн ажил одоогоор 40 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж, эхний багц дээр асфальт бетон хучилтыг хийж эхэлжээ. Эхний багц буюу Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто замын барилгын ажлыг 244 ажилтан, 107 машин, техниктэйгээр гүйцэтгэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ хэсгийн замын асфальт бетон хучилтыг хийж эхэлжээ. […]

05-2.jpg
2019-09-24 12:46
“Томоохон төслүүдээ хөдөлгөнө” гэдэг “тэнэг” үгийг сонсоод лав хориод жилийн нүүр үзлээ. Эхэндээ үе үеийн төр, засгийн тэргүүнүүд хоолойгоо засч байгаад хэлдэг байв. Харин улс төрд “шоолуулж” сайд хийсэн хоёр бөх арай дөнгүүр “үлгэр” яриад байгаа юм.  Жүдогийн холбооны ерөнхийлөгчөөс эдүгээ Монгол Улсын Ерөнхийлөгч болтлоо карьераа өсгөхдөө ЗТБХБ-ын сайдаар “дамжаад” өнгөрсөн Х.Баттулга 2009 онд “Зүүн […]

coffe.jpg
2019-09-24 12:41
Нөгөөтэйгүүр хүн орхоодойн кофе цай, чаг мөөгтэй цайгаараа өнгөрсөн онд Гиннесийн номд бүртгэгдсэн байна.  Coffeecell брэндийн уриа нь: Эрүүд мэндэд зориулж бүтээсэн, “Амтанд нь дуртай” гэсэн уриа үгтэй төдийгүй бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг хамгийн сайн, чанартайг сонгон үйлдвэрлэлээ явуулдаг онцлогтой. Бүтээгдэхүүний гол орц нь дэлхийд нэн ховор эзэн хааны цагаан хүн орхоодой болон чаг мөөгний орц найрлагаар бүтээгдсэн дээд […]

police.jpg
2019-09-24 12:41
Төв аймгийн Угтаалцайдам суманд өчигдөр (2019.09.23) цагдаагийн алба хаагчид иргэний амь насанд халдсан байж болзошгүй хэрэг гарсан байна. Тодруулбал, “Ёл тариа ХХК”-ийн захирал Г-г тус аймгийн цагдаагийн хоёр алба хаагч Угтаалцайдам сумаас Атар сум руу цагдаагийн автомашинаар авч явжээ. Улмаар цагдаагийн алба хаагчид болон Г нар маргасан аж. Тэдэнтэй хамт явсан гэрчийн хэлснээр цагдаа нар талийгаачийг […]

02-13.jpg
2019-09-24 12:36
Цагдаагийн Ерөнхий Газрын дарга, Интерполын Үндэсний төв товчооны дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав өнөөдөр /2019.09.23/ “Соёлын өвийн хууль бус эргэлттэй тэмцэх нь” сэдэвт Интерполын үндэсний ажлын уулзалтыг зохион байгуулах зорилгоор  Монгол Улсад айлчилж буй  Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын ЕНБД-ын газрын Урлагийн бүтээлийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Корадо Катесиг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ЦЕГ-ын […]

60.jpg
2019-09-24 12:31
Алдарт 60 тэрбумын хэргийн гол эздийн нэг Ц.Сандуй “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож, дуулиант хэргийнхээ талаар ам нээлээ. Засгийн эрхийг барихын тулд сонгуульд ашиглах мөнгөө гишүүдээсээ татвар хураах зарчмаар босгоно. Дараа нь энэ мөнгөний үнэд тохирсон албан тушаалуудыг хуваарилна гэсэн тохиролцоотой зурсан схем түүнийг хуулийн байгууллагын хаалгыг татахад хүргэсэн юм. Энэ сарын 26 буюу ирэх Пүрэв гаригт 60 […]