АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лун нар Зүүн Өмнөд Ази дахь Сингапурын цэргийн дэд бүтцийг ашиглахыг АНУ-д зөвшөөрсөн цэргийн хамтын ажиллагааны тухай хоёр талт хэлэлцээрийг 2035 он хүртэл сунгажээ.
“АНУ Зүүн Өмнөд Азид болон Ази Номхон далайн бүс нутагт чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бид үзэж байна. 1990 онд байгуулсан уг хэлэлцээр нь хоёр улсын батлан хамгаалахын салбарт нягт хамтран ажиллаж, аюулгүй байдал, эдийн засаг, хүмүүнлэгийн солилцоо зэрэг бусад салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломжийг тусгадаг” хэмээн Ли Сянь Лун сэтгүүлчдэд мэдэгджээ.
Энэхүү хэлэлцээр нь Сингапурын тэнгисийн цэргийн болон агаарын цэргийн баазыг хэрэгцээндээ ашиглах тэр дундаа цэргийн сургууль хийхдээ ашиглах боломжийг АНУ-ын Батлан хамгаалах яаманд олгодог байна.