2019-08-15 16:05
Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар, тагнуул, цагдаагийн байгууллага хамтран иргэний мэдээллийн дагуу шалгалт хийжээ. Шалгалтаар Хэрлэн сумын нэгдүгээр багийн нөөцийн газрын урд задгайд байрлах иргэний хашаанаас байгалийн ховор ургамал болох “Дэрвэгэр жиргэрүү” ургамлын их хэмжээний үндэс дэлгэж хатааж байсныг илрүүлэн хураасан байна. Тус аймгийн Цагдаагийн газраас эзэн холбогдогчийг нь тодруулахаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. […]










