НӨАТ-ын урамшууллын тохирол энэ Ням гарагт явагдана

2019-08-15 13:381min0
123

НӨАТ-ын урамшууллын 2019 оны наймдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг наймдугаар сарын 18-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

2019 оны долоодугаар сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Энэ удаагийн тохирлын супер шагнал 60 сая төгрөг байна.

Эх сурвалж: Татварын Ерөнхий Газар

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй