2-17.jpg

2019-08-14 13:45
Ховд аймгийн Ховд сумын Баян булаг багийн Бугат үзүүр гэх газар гэртээ үлдсэн 2 настай хүү Н сураггүй болсон тухай мэдээллийг өмнө нь хүргэсэн. Цагдаагийн байгууллагад 19:10 минутад энэ тухай дуудлага ирж, цагдаагийн газрын Дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж хүүг олсон байна. Түүнийг өнөөдөр өглөө 07:15 минутад Ховд сумын Баянбулаг […]

bratsk.jpg

2019-08-14 13:35
Дархан-Уул аймаг, ОХУ-ын Эрхүү мужийн Братск хоттой өнгөрөгч тавдугаар сард ах, дүү хотын харилцаа тогтоож, хамтын ажиллагааны баримт бичгийг үзэглэсэн билээ. Хамтын ажиллагааны хүрээнд хийх анхны ажлаа эдийн засгийн бизнес аялал, чуулга уулзалт, үзэсгэлэн худалдаагаар эхлүүлэхээр төлөвлөсөн байна. 2019 оны есдүгээр сарын 2-6-ны өдрүүдэд Братск хотод болох тус бизнес аялал, чуулга уулзалт, үзэсгэлэн худалдаанд Дархан-Уул […]

01-8.jpg

2019-08-14 13:27
Бразилд өнгөрсөн сард 2254 гаруй км.кв ширэнгэн ойг устгасан нь өнгөрсө оны долдугаар сарынхаас 2278 хувиар их гэсэн үг юм. Өнгөрсөн оны 10 дугаар сард тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Жаир Болсонару ялалт байгуулан гарч ирсэн билээ. Тэр цагаас хойш Болсонару эмэгтэйчүүдийг үзэн ядсан, ижил хүйстнүүдийг ялгаварлан гадуурхсан олон мэдэгдэл хийсэн. Түүнээс хамгийн аймшигтай нь экологийн […]

Саудгоби-коэл-транс-2.jpg

2019-08-14 13:22
Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 12-ны өдөр шуурхай хуралдаан зарлаж, Уул уурхайн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн болон бусад холбогдох албаны хүмүүстэй Өмнөговь аймаг дахь Гурван тэс сумын Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа […]

anu.jpg

2019-08-14 13:03
АНУ-ын эх орончид газар нутгийнхаа зарим хэсгийг эзэлж аваагүй, худалдан авсан гэж бахархан ярих дуртай. Үнэхээр ч АНУ худалдааны гэрээгээр газар нутгаа маш сайн өргөтгөж чадсан улс юм. Зарим худалдан авсан газар нутаг нь шинэ муж болсон ч тохиолдол бий. Мексикийн газар нутаг АНУ-ын худалдан авсан хамгийн том газар нутаг бол XIX зууны дунд үед […]

HAAN.jpg

2019-08-14 13:00
…Баян-Өлгий аймгийн иргэн Болатынх өвлийн идшиндээ 10-аад бог, нэг үхэр, нэг адуу төхөөрдөг. Махаа ихэнхийг нь давсалж хатаагаад өвөл, хаврын турш, тэр ч байтугай бүр наадам хүртэл нөөцлөн иддэг гэнэ. Казах түмний хүндэтгэлийн зоог болох каз мөн л давс чангатайг бүгд мэднэ. Гэвч уламжлалт энэ хоол хүнс эрүүл мэндэд нь ихээхэн халтай гэдгийг Болат тархинд […]

jagsaal.jpg

2019-08-14 11:43
Албан бус хөдөлмөр эрхлэлтийн салбар нэгээр нэмэгджээ. Энэ нь мэдээж жагсаал, цуглаан д хүч нэмэгчид. Уг нь албан бус хөдөлмөр эрхлэгчдийн тоонд худалдаачид, барилга, газар шорооны гэх мэтчилэн улирлын чанартай ажил эрхлэгчид багтдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд өдөр алгасахгүй жагсаал, цуглаан болдог болсноос ийм шинэ төрлийн ажил эрхлэгчид бий болсон нь тодорхой болжээ. Хэдэн жилийн өмнө […]

10-10.jpg

2019-08-14 11:37
Монгол Улсын иргэн 24 нэр төрлийн түүх, соёлын үнэт дурсгалт зүйл байж болох эд зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ. Тодруулбал, Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн хяналтын бүсэд 2019 оны наймдугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар-Эрээн чиглэлийн суудлын галт тэргээр зорчиж явсан Монгол Улсын иргэн М хөөрөг, гуутай бурхан, суумал бурхан гэх мэт 24 нэр төрлийн түүх, […]

ungut-chuluu.jpg

2019-08-14 11:33
Гаалийн ерөнхий газар энэ сарын 8-ны өдрийн 14:30 цагт Гашуунсухайт дахь гаалийн газрын хяналтын бүсээр Монгол улсын иргэн А “Т” ХХК-ийн 2302 ӨМҮ улсын дугаартай Фотон маркын автомашиныг жолоодон улсын хилээр нэвтрэхдээ их хэмжээний чулуу гаргахыг завдсан байна. Чулуунуудыг чиргүүлэн дэх нүүрсэн дундаа нуусан байжээ. Нийтдээ 17 шуудайнд 509 кг чулуу бэлтгэн нуун гаргах гэж […]

9-10.jpg

2019-08-14 11:31
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг нар байлцав. Уулзалтаар хоёр улсын харилцаа, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Элчин […]