509 кг чулуу нууцаар хил давуулах гэж байсныг илрүүлжээ

2019-08-14 11:331min1
ungut chuluu

Гаалийн ерөнхий газар энэ сарын 8-ны өдрийн 14:30 цагт Гашуунсухайт дахь гаалийн газрын хяналтын бүсээр Монгол улсын иргэн А “Т” ХХК-ийн 2302 ӨМҮ улсын дугаартай Фотон маркын автомашиныг жолоодон улсын хилээр нэвтрэхдээ их хэмжээний чулуу гаргахыг завдсан байна.

Чулуунуудыг чиргүүлэн дэх нүүрсэн дундаа нуусан байжээ. Нийтдээ 17 шуудайнд 509 кг чулуу бэлтгэн нуун гаргах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн Цагдаагийн байгууллагатай хамтран хойшлуулшгүй ажиллагаа явуулжээ.

1 сэтгэгдэлтэй

  • Зочин

    2019-08-14 18:06 at 18:06

    ЯМАРЧ БАЙСАН ЭНЭ УДАА МОНГОЛЫН МИНЬ ЧУЛУУ НУТАГТАА ҮЛДЛЭЭ. МЭДЭГДЭЛГҮЙГЭЭР ХИЧНЭЭН ИХ ЧУЛУУ ХИЛ ДАВСАН БОЛ.

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй