Ховд аймгийн Ховд сумын Баян булаг багийн Бугат үзүүр гэх газар гэртээ үлдсэн 2 настай хүү Н сураггүй болсон тухай мэдээллийг өмнө нь хүргэсэн. Цагдаагийн байгууллагад 19:10 минутад энэ тухай дуудлага ирж, цагдаагийн газрын Дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж хүүг олсон байна. Түүнийг өнөөдөр өглөө 07:15 минутад Ховд сумын Баянбулаг багаас 4 км орчим зайд байсныг эсэн мэнд олжээ.