Бразилд өнгөрсөн сард 2254 гаруй км.кв ширэнгэн ойг устгасан нь өнгөрсө оны долдугаар сарынхаас 2278 хувиар их гэсэн үг юм.
Өнгөрсөн оны 10 дугаар сард тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Жаир Болсонару ялалт байгуулан гарч ирсэн билээ. Тэр цагаас хойш Болсонару эмэгтэйчүүдийг үзэн ядсан, ижил хүйстнүүдийг ялгаварлан гадуурхсан олон мэдэгдэл хийсэн. Түүнээс хамгийн аймшигтай нь экологийн эсрэг хийсэн үйлдэл нь юм.
Болсонару төрд гарч ирснийхээ дараа Байгаль орчны яамнаас ойн аж ахуй эрхлэх асуудлыг нь халсан байна. Тэр цагаас хойш Үндэсний сансрын судалгааны хиймэл дагуулын мэдээллээр энэ онд тус улс Род-Айлендтэй тэнцэх хэмжээний ойг устгажээ.
Энэ мэдээллийг гаргасны дараа Ерөнхийлөгч Болсонару худал хуурмаг зүйл гээд энэ хүрээлэнгийн захирал Рикардо Гальваог ажлаас нь халсан байна.
Болсонаругийн хувьд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх өөр нэгэн арга байдаг гэнэ. Сэтгүүлчид ойг устгах нь манай гарагийн хүлэмжийн хийн ялгаралтын 25 хувийг бүрдүүлдэг талаар түүнд сануулахад Болсонару “Та нар байгаль орчны бохирдлын талаар ярьж байна. Тэгвэл аль болох бага идэж, өнжөөд нэг 00 орж бай. Тэгвэл дэлхий ертөнцөд илүү ээлтэй” гэж хариулжээ.