2019-08-02 18:10
‘’Баазын хүүхдүүд’’ ТББ-аас санаачилж “Тээвэрчдийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн”-г байгуулан дурсгалын цогцолбор босголоо. Бүтээн байгуулалтыг Аравдугаар баазад ажиллаж байсан жолооч, инженерүүд, тэдний үр хүүхдүүд санаачилж бүтээсэн бөгөөд хөшөө барих ажлыг Р.Байгалмаа, Р.Ганхүү тэргүүтэй Хэнтий нутгийн хөдөлмөрчид хандив тусламж цуглуулж, тээвэрчдийн ойн баярт бэлэг барьжээ. Хөшөөний эх загварыг Хэнтий аймгийн харьяат уран барималч, зураач Н.Нанзаддорж бүтээжээ. Нийт […]










