Дэлхийн аль нэг бүс нутагт түймэр дэгдэж, өөр бүс нутагт үер болох зэрэг байгалийн гамшгийг дэлхийн дулааралтай холбон ойлгох үндэслэл байхгүй хэмээн Москвагийн их сургуулийн геофизикийн факультетийн ус цаг уурын тэнхимийн эрхлэгч Александр Кислов мэдэгджээ.
“Байгалийн гамшгийг хүн бүр дэлхийн дулааралтай холбож байгаа хэдий ч ийм шинжлэх ухааны онол, үндэслэл байхгүй” хэмээн тэрбээр хэлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Европын хэд хэдэн улсад агаарын хэм түүхэндээ байгаагүй дээд хэмжээнд хүрч халсан юм. Тухайлбал, Германд агаарын температур 41.5 хэмд хүрсэн бол Францад 42.4, Бельгид 40.3, Нидерландад 41.7, Их Британид 36.9 хэм тус бүр хүрч халсан байна.
Харин ОХУ-ын Эрхүү муж, Красноярскийн хязгаар мөн Буриадад түймэр дэгдсэн бол зарим бүс нутагт үерийн гамшиг тохиосон юм.