2019-07-05 11:27
Төв аймгийн Сэргэлэн суман дахь Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажил дууссан. Өнөөдөр тус буудлын менежментийг эхлүүлэх ёслол болж байна. Мөн нийслэлээс нисэх буудал хүртэлх 32.2 км хурдны авто замыг нээв. Энэ зам 32.5 метр зорчих хэсгийн өргөнтэй, хоёр урсгал, зургаан эгнээтэй. Зорчих хэсэг нь зааглагдсан, тус бүр нь гурван зорчих зурвастай. […]